Нэвтрүүлгүүд

Үзэгчдийн хүртээл болсон шилдэг нэвтрүүлгүүд

Ардын буйдан

“Gogglebox” нэвтрүүлэг нь дэлхийн 30 гаруй улсад 453 дугаар хийгдэж, үзэгчидийн хүртээл болсон дэлхийн шилдэг нэвтрүүлгүүдийн нэг.

Слоган: Телевиз бол бидний амьдралын салшгүй хэсэг

2015 онд тус нэвтрүүлгийн үзэгчидийн тоо Англи улсад нийт 24,3 саяд хүрсэн. Мөн эхний цувралаас 5-р цуврал хүртэл үзэгчидийн тоо 1.1 саяаас 5.3 сая хүртэл 5 дахин нэмэгдсэн байна.

Энэхүү нэвтрүүлгийн зорилго аливаа үйл явдал, асуудлыг нэг өнцгөөс бус олон хүн ямар бодолтой байгаа, хэрхэн дүгнэж байгааг харуулахаас гадна гэр бүл гэдэг эрхэм зүйлийн үнэ цэнийг мэдрүүлэх юм.

Ийнхүү дэлхийн телевизийн салбарт хувьсал хийсэн “Gogglebox” нэвтрүүлгийг  “Монгол тв” “Ардын буйдан” нэртэйгээр 2016.03.27-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 6 цуврал хийж үзэгчидийн хүртээл болгосон билээ. Энэ хугацаанд тв үзэгчид тэр дундаа залуучуудын шимтэн үздэг нэвтрүүлгүүдийн нэг болж чадсан юм.

Утас: 70007704, 88071949

 

Төрөх өрөөний тоглоом

Гэр бүлийн бүх насныханд зориулсан нэвтрүүлэг юм.

Тун удахгүй бяцхан үрээ хүлээж буй хосууд нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй байгааг асууснаар нэвтрүүлэг эхлэх бөгөөд хосууд нэвтүүлгийн туршид 7 асуултанд хариулж даалгаврыг амжилттай гүйцэтгэх шаардлага гарна. Харин хосууд зөв хариулт бүртээ шагнал авах гэр бүлийн бүх насныханд зориулсан нэвтрүүлэг юм.

  • Нэвтрүүлгийн дугаарын тоо: 13 дугаар
  • Нэвтрүүлгийн хугацаа: 2018 оны 2-р улирал
  • Эфирээр нэвтрэх өдөр: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад
  • Эфирээр нэвтрэх цаг: -
  • Нэвтрүүлгийн үргэлжлэх цаг: 30 минут
  • Хамтран ажиилах боломжууд: Ивээн тэтгэлэг, Аман сурталчилгаа, Сурталчилгаа, Бүтээгдэхүүн байршуулалт, Брэндийн багц сурталчилгаа

Утас: 99660090, 88031901, 88031902, 88031913

Ороод гараач

Бие биенээ танихгүй дөрвөн оролцогч, хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөн 4 өдрийн турш өөрсдийн хийсэн зоогоор дайлах бөгөөд бусад оролцогч нар дүн шинжилгээ хийн өөрсдөндөө оноо өгсөнөөр тус оролцогч нарын нэг нь ялагч болно.

  • Нэвтрүүлгийн хугацаа: 2018 оны 2-р улирал
  • Эфирээр нэвтрэх өдөр: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад
  • Эфирээр нэвтрэх цаг: -
  • Нэвтрүүлгийн үргэлжлэх цаг: 30 минут

Хамтран ажиилах боломжууд: Ивээн тэтгэлэг, Аман сурталчилгаа, Сурталчилгаа, Бүтээгдэхүүн байршуулалт, Брэндийн багц сурталчилгаа

Утас: 99660090, 88031901, 88031902, 88031913

Оргил цаг

Оргил цаг

Монгол телевизийн мэдээний алба төлбөртэй мэдээ болон хаалтын гэрээ хийдэггүй болохыг албан ёсоор мэдэгдэхэд таатай байна.

Монгол ТВ-ийн мэдээний алба төлбөртэй мэдээ болон хаалтын гэрээ хийдэггүй. Энэ зүгээр нэг бидний хэлдэг үг биш. Энэ бидний тангараг бөгөөд редакцийн ёс зүйн баримжаа. Бид нийгмийн захиалга ба олон нийтийн эрх ашиг улс төр болон бизнесийн сонирхлын дээр байх ёстой гэж итгэдэг. Биднийг энэ эрэмбээ барин ажиллаж буй эсэхийг үзэгч та өдөр бүр сануулж, бэлтгэн сурвалжилсан агуулгатай хамт байдагт баярлалаа.

Холбогдох дугаар: 70001300

Наашаа Цаашаа

Монголчуудын хэзээд мэдэхийг хүсдэг, тэдний амьдралд нөлөөлж буй өдөр тутмын асуудлуудыг эсвэл тухайн өдрийн гол сэдвийн талаар зочидтой ярилцдаг.

Ингэхдээ эрх мэдэлтэй, мэдлэг мэдээлэл өгөхүйц хүмүүсийг зочиноор урьж сэдвийг ойлгоход хялбараар тайлбарладаг. Гол нь нэвтрүүлэг чөлөөтэй, хөгжилтэй бас мэдээлэл мэдлэг өгөх юм. Наашаа Цаашаа нэвтрүүлэг нь Монголчуудад амьдарч буй орчиноо улс эх оронд өрнөж буй олон асуудлыг илүү сайн ойлгоход түлхэц болгож өгөх зорилготой юм.

Нэвтрүүлэг 3 хэсгээс бүрдэх ба хэсэг тус бүрдээ зочны ярилцлагатай.  Ярилцлага нь урлаг соёл, спорт танин мэдэхүйг хөндсөн, улс оронд болж буй онц сонирхолтой үйл явдлуудын талаар мөн хэрэглэгчдийн боловсролд мэдлэг өгөхүйц сэдвүүд  багтдаг. Нэг ярилцлага 10-15 минут үргэлжилнэ. Ярилцлага голдуу сонирхолтой өнцгөөс буюу илүү чөлөөтэй өрнөдөг учир сонирхолтой байдаг.

Утас: 70001408, 88071736

Нүүдэл Шийдэл

Нүүдэл Шийдэл

Нэвтрүүлэгээр нийгмийнхээ мэдээллийн зөрүүг тэгшитгэхийг эрмэлзэнэ

Монгол телевизийн Мэдээний алба Нүүдэл шийдэл хэлэлцүүлгийн нэвтрүүлгээр нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал  сэдвүүд, асуудлаас гарах гарц, шийдлүүдийн талаар хоёр талын эх сурвалжууд асуудлуудыг тойрсон үнэн, худал мэдээллийг дэнсэлж бүх талын байр суурийг тэнцвэртэй хүргэнэ.

Холбогдох дугаар: 70001300, 88071934

Өнөө өглөө

Өнөө өглөө

Үзэгч та бүхэнд өглөө бүр цаг үеийн шинэ содон, хүний амьдралд хэрэгтэй ашигтай мэдээллийг хүргэхээс гадна манай нэвтрүүлгээс авсан мэдээллээ хүмүүс бусаддаа түгээдэг, мэдлэг боловсролыг олгох юм. Түүнчлэн эрүүл мэнд, соёл урлаг, спорт, иог, хууль эрх зүй, өөрсдөө хийцгээе булангуудын мэдээлэлийн хамтаар хүргэх болно.

  • Эфирээр нэвтрэх өдөр: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гарагуудад
  • Эфирээр нэвтрэх цаг: 06:30 - 09:30 (ажлын өдрүүдэд) 09:00-12:00 (амралтын өдрүүдэд)
  • Үргэлжлэх цаг: 180 минут
  • Хамтран ажиилах боломжууд: Ивээн тэтгэлэг, Аман сурталчилгаа, Сурталчилгаа, Бүтээгдэхүүн байршуулалт, Брэндийн багц сурталчилгаа
  • Утас: 99660090, 88031901, 88031902, 88031913

Хамтран ажиллах уу

Манай нэвтрүүлгүүдтэй хамтран ажиллах сонирхолтой бол хамтран ажиллах саналаа бидэнд илгээгээрэй! Бид таны илгээсэн мэдээллийн дагуу холбогдох учир мэдээллээ үнэн зөв бөглөөрэй. Баярлалаа

Санал илгээх