Хүний нөөцийн бодлого

Өндөр бүтээмжтэй ажиллагсдыг төлөвшүүлэх

Хүний нөөцийн зорилт

Байгууллагын хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц байгууллагын иж бүрэн чадавхитай боловсон хүчнээр хангах, ажиллагсдыг тогтворжуулах, сэтгэлтэй ажиллагсдын төлөвлшүүлэх

  • Тогтвортой ажлын байр
  • Хүний нөөцийн тогтвортой байдал
  • Гадаад мэргэжилтний урт хугацааны сургалт
  • Мэргэжлийн өсөлт хөгжил

Байгууллагын ажиллагсдыг урт удаан хугацаанд тогтвортой ажлын байраар хангах бодлого барьдаг ба ажиллагсадтай 3,5 жилийн урт хугацааны гэрээ байгуулан ажилладаг. Мөн олон улсын жишигт нийцсэн боловсон хүчинтэй болохын тулд гадаадын сургагч багш нарын удирдлаган доор урт хугацааны сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

 
Баг бүрэлдэхүүн

50 хүний эхлэл, 188 хүний үргэлжлэл бүхий мэргэжлийн гадаад дотоод боловсон хүчин

Бид өөрсдийнхөө ажил, ирээдүйн эрмэлзлэлээрээ дамжуулан өөрчлөлтийг өөртөө, өөрийн амьдралд, бусдын амьдралд, нийгэмдээ болон бие биедээ оруулахаар хичээн ажиллаж байна.

Хүний нөөцийн ерөнхий төлөвлөгөө

Хөгжлийн хэрэгцээ шаардлага

Байгууллагын цаашдын өргөжилт, өсөлт, хөгжлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүний нөөцийн бүрдүүлэлтийг иж бүрэн төлөвлөж, хэрэгжүүлэх

Чадавхи, ур чадвар

Монгол телевизийн цаашдын өргөжилт, өсөлт, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг хангах байгууллагын чадавхи, ур чадварыг бүрдүүлэх

Судалгаа, үнэлгээ

Судалгаа, үнэлгээ, бодлого журмыг байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн хэрэгжүүлэх

Халамж, хангамжийн бодлого

Цалин хөлс, хөнгөлөлт халамж, хангамжийн бодлогыг байгууллагын урт хугацааны өсөлт, хөгжилтэй уялдуулан хэрэгжүүлэх

Хүчин зүтгэл, тасралтгүй байдал

Байгууллагын гол тулгуур, хөдөлгөгч хүч болох түлхүүр ажилтнуудын урт хугацааны хүчин зүтгэл, тасралтгүй байдлыг хангах

Байгууллагын зорилтонд нийцүүлэх

Хүний нөөцийн багийн үр бүтээл, чадварыг байгууллагын зорилтонд нийцүүлэн хөгжүүлэх

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт

Хүний нөөцийн сонгон шалгаруулалт

Монгол Телевиз ХХК-г сонгосноор урт хугацааны тогтвортой сургалт хөгжил, тогтвортой ажлын байр, ур чадвар дээр суурилсан өсөн дэвших боломжуудыг олгох болно. 

  • Анкет бөглөх
  • Шалгалт
  • Эхний шатны ярилцлага
  • Дэлгэрэнгүй мэргэжлийн ярилцлага
  • Эцсийн шийдвэр гаргах

Онлайнаар анкет бөглөх

Санал илгээх