Удахгүй манай дэлгэцнээ

Чихрийн шижин өвчний тархалт өндөр байна

2012.11.13

Дэлхий дээр 2008 оны байдлаар 246 сая хүн чихрийн шижин өвчнөөр өвчлөөд байсан бөгөөд 2025 онд 380 саяд хүрэх магадлалтай байгаа юм байна. Жил бүрийн 11-р сарын 14-нд чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр тохиодог бөгөөд энэ жил “Ирээдүйгээ хамгаалцгаая” уриан дор тэмдэглэх юм байна.

 Манай улсад 1999 оны байдлаар чихрийн шижин өвчний тархалт гурван хувь байсан бол энэ тоо өссөөр өнөөдөр 8,2 хувьд хүрээд байгаа юм байна. Энэ нь чихрийн шижин өвчин асар хурдацтай тархаж байгаагийн илрэл гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Цаасан дээрх тоо ийм байгаа боловч бодит байдал дээр энэхүү өвчний шинжилгээг өгөөгүй тусах магадлал өндөр хүмүүс хэр их байгааг хэлэхэд хэцүү гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор олдмол чихрийн шижин өвчин нь зүрх судасны өвчлөлийг эрс нэмэгдүүлж зүрхний өвчлөл болон түүний нас баралтын 80 хувийг үүсгэж байгаа юм байна.

 Энэ жилийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Ирээдүйгээ хамгаалцгаая” уриан дор тэмдэглэж байгаа юм байна. Энэ өдрийг нийслэлийн эрүүл мэндийн газар, дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албан байгууллагууд хамтран зохион байгуулж бйага юм байна.