ARRI Mongolia - Компаний тухай
Тооноос илүү чанар нь Монголын рекламны салбарын хөгжлийг тодорхойлно. АрриМонголиа компани нь чанарын өндөр түвшинд шинэлэг өнгө төрхтэй, сэтгэлд хүрсэн, сонирхолтой өнгө аястай, дахин давтагдашгүй реклам контентуудыг бүтээж хэрэглэгч үзэгчдэд хүргэх зорилготой компани юм. 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөл дотоод гадаадын телевиз болон видео контент бүтээгч нарт зориулж өндөр чанартай дүрс бичлэгийн тоног төхөөрөмж түрээсийн үйлчилгээ үзүүлж мөн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж урт богино видео контентыг захиалгаар бүтээн нийлүүлдэг.
Б.Төгөлдөр
Тооноос илүү чанар нь Монголын рекламны салбарын хөгжлийг тодорхойлно.
Монголын хүн ам, оршин суугчид ихэнх нь орон нутагт амьдардаг бөгөөд хөдөө орон нутгийн хүмүүс сошиал платформоосилүүтэйгээр зурагт үзэж өдрийг өнгөрөөдөг нь реклам зар сурталчилгаа бол Монголын хамгийн хүртээлтэй
маркетингийн нэг хэрэгсэл гэдгийг олж харч энэ зах зээлд орон зай болон боломж байгаа гэдгийг харч анх энэ салбар луу орсон гэдэг.
Цаашдын зорилго, алсын хараа:
Ирээдүйд бидний гол зорилго нь Монголдоо тэргүүлэгч зар сурталчилгааны байгууллага болохоор зорьж байна.
Хэдий өнөө үед сошиал маркетинг өссөн ч гэлээ телевизийн зар сурталчилгаа Монголд хамгийн үр дүнтэй байгаа
тул маркетинг хийх боломжтой бүх хэсэгт тэргүүлэх төлөвлөгөөтэй байна.
Хийсэн бүтээлүүд
Өнөөдрийг хүртэл тухайн компани нь 120 гаруй реклам контентуудыг захиалагчийн хүсэлтээр бүтээн хүргэжээ. Арри Монголиа компаний бүтээлүүд уламжлалт нэгэн хэвийн реклам зар сурталчилгааг халж дүрс бичлэг, чанар, зохиомжийн хувьд мэргэжлийн түвшинд шинэчлэл хийж гарч ирсэн.
Үүнээс гадна энэ бүтээлүүдээрээ дамжуулан зөвхөн бүтээгдэхүүний сурталчилгааг үзэгчдэд хүргэхээс илүү инээд хөөр, баяр баясал, эерэг хандлага, мөн ухаарал бэлэглэхийг зорьдог билээ.
Энэ бүгдийг тэдний бүтээсэн 120 гаруй бүтээлээс харч, мэдэрч болно.
Хэдий сүүлд байгуулагдсан компани ч гэлээ Монголын хүчтэй өрсөлдөгч реклам зар сурталчилгааны компаниудын нэг болж Монголын томоохон банкны салбар, хүнсний салбар, групп компаниуд тэдний бүтээлийн чанарыг үнэлж маш богино хугацаанд хамтран ажиллаж өөрсдийгөө батлан харуулж чадсан. Мөн тэдний баримталдаг зарчим нь тооноос илүү чанарыг эрхэмлэдэг тул түүгээрээ онцгойрч, зах зээлийн хувьд ч үнэлэгдэхүйц хэмжээний өндөр түвшинд хүрсэн байна. Энэ статусыг монголын томоохон үндэсний үйлдвэрлэгч компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, брэндүүд, корпорациудын Арри Монголиа-ын хийсэн зар сурталчилгаа маркетингаас харж болно.
Кино бүтээл
Арри Монголиа компаний баримталдаг зарчим тоо биш чанар гэх үзэл баримтлал дор явагддаг тул реклам, зар сурталчилгаа ч гэлтгүй бүрэн хэмжээний кино зураг авалтууд хүч үзэн ажилласан туршлагатай билээ.
Амжилттай болсон төслүүдээс жишээ татвал Гацуурхан 1, Гацуурхан 2, гэх мэт үзэгчдэд эерэг энергийг түгээсэн ашгийн төлөө бус бүтээлүүдийг байгууллагынхаа нийгмийн хариуцлагын хүрээнд Арри Монголиа компани нь үзэгчдийн хүртээл болгон хүргэж байсан. Үүгээрээ Арри Монголиа компани нь монголын кино урлагт том хувь нэмэр оруулж цаашдаа ч дэлхийн стандартад энэ зэрэгцэх хэмжээний чадвартай гэдгээ илүү нотлон харуулахыг зорьж байгаа билээ.
Дэлхийд киноны камер, дуран, гэрэлтүүлгийн технологиор тэргүүлдэг Германы алдарт ARRI группийн бүтээгдэхүүнийг ашигладаг бөгөөд Германы Мюнхенд байрлах тус групп нь 1917 онд байгуулагдсан цагаасаа хойш бүтэн 100 жилийн хугацаанд салбартааа тэргүүлэгч нь байжээ. Өнөөдөр тэдний бүтээлийг дэлхийн кино урлаг ашиглаж, Академийн шагнал хүртсэн бүтээлүүд өргөнөөр хэрэглэж байна. Хэрэглэгч нарт ямар хэрэгцээ шаардлага байдаг, түүнд нь тохирсон чанартай, шаардлага хангахуйц бүтээлийг ARRI MONGOLIA-ын хамт олон бүтээж байна.