Mongolia's Got Talent

Авьяаслаг Монголчууд шоуг нь

Дэлхийн 193 орны үзэгчдэд хүрч, 67 оронд амжилттай нэвтэрсэн, дэлхий даяар 490 сая үзэгчтэй, онлайнаар 6 тэрбум хүн үзэж Гиннесийн рекордыг хадгалдаг Got Talent шоуг Монгол ТВ телевиз 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

Үндэсний хэмжээний бахархал болсон Авьяаслаг Монголчууд шоуг Монгол телевиз үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш байнга ТВ-ийн рейтингийн судалгаагаар тэргүүлж, Монголын үзэгчдийг байлдан дагуулсан, бахархуулж, догдлуулсан телевизийн шилдэг контентын нэг болж чадсан билээ.

Авьяаслаг Монголчууд шоунд дуулдаг, бүжиглэдэг, хөгжимддөг, элэглэдэг, шүлэглэдэг ямар ч төрлийн үзүүлбэрээр оролцож болохоос гадна мэргэжлийн, мэргэжлийн бус, хөгшин, залуу ямар ч хүн оролцож болдогоороо бусад авьяасын шоу нэвтрүүлгүүдээс илүү давуу талтай.     

Мөн телевизийн салбарын шоу нэвтрүүлгүүдээс хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай шоу нэвтрүүлэг юм.

Энэхүү шоуны олон хүндлэгдэж хайрлагдсан хамгийн чухал дүрүүд бол яах аргагүй шоуны эрхэм шүүгчид юм. Тэдэнгүйгээр энэ шоуг төсөөлөхийн аргагүй.

Мөн үзэгчдийг баясгаж, үргэлж тэдний талд бат найдвартай зогсдог олон түмэнд хайрлагдсан хоёр хөтлөгчгүйгээр энэ шоуг төсөөлөхийн аргагүй юм.

Шоуны бас нэгэн онцлог бол Алтан баззер. 4 шүүгч тус бүр нэг, 2 хөтлөгч 1 удаа өөрт хамгийн их таалагдсан үзүүлбэр дээрээ Алтан баззер дарж, тухайн оролцогчийг шууд шилдэг 32-т оруулах эрх олгодог нь энэ шоуны бас нэгэн онцлог юм.

Авьяаслаг Монголчууд шоуны 2015 оны буюу эхний улирлын ялагчаар Дархан-Уул аймгаас оролцогч Эгшиглэнт чимээ хамтлаг, 2016 оны буюу 2 дахь улирлын ялагчаар Орхон аймгаас оролцогч Э.Энх-Эрдэнэ нар юм.

Утас: 70007704, 80020332

Mongolia's Got Talent

Харин та шоуг тухайн цагт телевизээрээ үзэх боломжгүй бол дэлхийн хаанаас ч дуу дүрсний өндөр чанартайгаар, дугаар алгасалгүй үзэх боломжийг ori.mn апп танд санал болгож байна.
ОRI АПП ТАТАЖ АВАХ

Шоуны хамтрагчид

Санал илгээх