ОРИ СТУДИОС ХХК
Ори Студиос төсөл нь эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн эх оронч үзэлтэй Монгол хүнийг хөгжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх түүнчлэн үндэсний хэв шинж, үзэл бодол, гүн ухаан, гоо зүй, соёл, амьдралын хэв маягийг харуулсан ОУСтандартад нийцсэн бүтээл туурвих зорилготой кино болон контент үйлдвэрлэгчдийн нэгдсэн медиа хабыг байгуулж, ирээдүй хойч үедээ оюуны өвийг үлдээнэ.
Ори Студиос ХХК
Ори Студиос ХХК нь Монгол HD ТВ-ийн санаачилгаар 2020 онд үүсгэн байгуулагдсан. Бид ОУСтандартад нийцсэн техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэргэшсэн багтай хамтран дотоод, гадаадын кино, контентуудыг үндсэн форматын дагуу дуу дүрсний өндөр чанартайгаар бүтээж, үзэгчдэд хүргэх түүнчлэн Монгол соёл, түүх, зан заншлаа дэлхийд сурталчлан таниулах уран бүтээл туурвиж, үндэсний дархлааг тогтоох зорилготой.
Төслийн зорилго
Монголын контент үйлдвэрлэлийн оролцогчдыг чадавхижуулж, медиа салбарын нэгдсэн төв байгуулах
Гайхалтай бүтээлийн санал санаачлагыг олон түмний хүртээл болгох хүртэл бүх үйл ажиллагааг нэг дор цогцлоох
ОУ кино багтай хамтран ажиллаж МУ-ын бүтээл үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэх, эх орноо сурталчлан таниулах, импортыг орлох бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх замаар ДНБ-д эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх
Дэлхийн стандартад нийцсэн барилга байгууламж, мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар чанартай бүтээл туурвиж ОУЗЗ дахь энтертаймент салбарт оюуны бүтээлээр нэвтрэн орох
Бидний Давуу Тал
- Мэргэжлийн мэргэшсэн баг, хамт олон: Энтертайнмент, медиа болон контент үйлдвэрлэл, өргөн нэвтрүүлгийн салбарт 10 гаруй жилийн туршлага мөн гадаад контент нутагшуулахдаа шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэсэн.
- Зайлшгүй шаардлага ба бодлогын дэмжлэг: Гадны зөөлөн хүчний бодлогын нөлөөгөөр хэл, соёл, зан заншлын хувьд мартагдах, эрлийзжих аюултай тул төрөөс үндэсний контент үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байна.
- Нийгмийн хариуцлагатай төсөл: Салбарын хөгжлийн хувьд шат ахиулах, нийгмийг соён гэгээрүүлэх замаар эерэг өөрчлөлтийг авчрах биет бус үр өгөөжтэй.
- Бүтээлч үйлдвэрлэлийн салбар: Дэлхийд зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх хамгийн шилдэг арга хэрэгсэл нь энтертайнмент салбар болохыг БНСУ үлгэрлэн харуулж байна.
- Оюуны өв үлдээгч: Үндэсний хэв шинж, үзэл бодол, гүн ухаан, гоо зүй, соёл, амьдралын хэв маягийг харуулсан уран бүтээлээрээ оюуны өв үүсгэж хойч үедээ өвлүүлнэ.
- Медиа хаб: Бүтээлч үйлдвэрлэлийн салбарынханд зориулагдсан шилдэг мэргэжлийн баг хамт олноос бүрдсэн гайхалтай контентийн санаа бүрийг урлагийн бүтээл болгох шат шатны тусламж дэмжлэг үзүүлдэг цогц платформ болно.
Хэрэгжих Үндэслэл
Дэлхийг хамарсан бүтээлч үйлдвэрлэлийн хурдацтай хөгжил, бүтээгдэхүүн ба бүтээлч үйлчилгээний хэрэглэгч болсон монголчуудын хувьд зөвхөн хэрэглэгч, худалдан авагч байх нь гадны соёлын хэрэглээнд автах, өөрсдийн хэл, соёл, өв уламжлалаас холдон хөндийрөх эрсдэл үүсч байна.
“Марко Поло” цувралын бүтээгч Netflix-ээс манай улсад зураг авах боломжийг судалсан ч техникийн нөхцөл хангалтгүй гэх үндэслэлээр Казакстан улсад зургаа авч, тэдний зах зээлд 26 сая доллар төлсөн. Бид шаардлагатай техникийн нөхцлийг хангаснаар ажлын байр шинээр бий болгох, орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, соёлын хүртээмжийг сайжруулах олон талын ач холбогдолтой юм.
Төслийн Үйл Ажиллагаа
Медиа хаб болж кино контент үйлдвэрлэгчдийн нэгдсэн платформ байгуулах тул бүтээлийн санаа гаргах процессоос эцсийн үзэгчдэд хүргэх шат дамжлага хүртэл бүх шатны шилдэг мэргэжилтэн, тэргүүлэгч байгууллагууд, тоног төхөөрөмж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн орчныг кластер байдлаар хөгжүүлнэ.
Энэхүү төслийн хүрээнд гадаадын кино баг Монголд ирж кино зураг авалтаа хийх боломжтой болж