СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханыг гэм буруутай гэж үзэн дөрвөн жил зургаан сарын хорих ял оноолоо

Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд эрүүгийн хуулийн тусгай ангийн 19,6,1-р зүйл буюу Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан;  22.1-р зүйлийн хоёр дахь хэсэг буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан  зүйл ангиудаар яллах дүгнэлтийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч улмаар 19.6-р зүйлийн ,1 дэх хэсэг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалт хийхээр прокурорт буцаалаа. Харин 22.1.1 хэсэг  болон 22.1.2 хэсгийг нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил зургаан сарын хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцлоо. Шүүх хуралдааны үеэр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзэн 22.1.2-р зүйлээр ялласан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс үүнтэй санал нийлэхгүй, мөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн юм.

Шүүгдэгчийн талаас давж заалдана гэдгээ мэдэгдээд байна. Хорих ялыг нээллттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхээс тогтоожээ. Одоогоор давж заалдах шатны түүхийн тов гараагүй.