2020 оны эхний улиралд Дотоодын нийт бүтээгдэхүүн өнгөрсөн оны мөн үеэс 10.7 хувиар буурсан байна

Ковид-19 ийн цар тахлаас үүдэн 2020 он гарсаар дэлхийн улсууд төдийгүй манай улсын эдийн засагт томоохон өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Тэгвэл манай улсын эдийн засаг агшихад

-Гадаад худалдааны эргэлт буурсан

-Үйлчилгээний салбарууд тэр дундаа зоогийн газар худалдааны салбарын эргэлт буурсан

-Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл өссөн

-Төсвийн урсгал зардлууд нэмэгдсэн зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.

 Манай улсын хувьд эдийн засгийн голлох бүрдүүлэгч нь  экспортын бүтээгдэхүүн тэр дундаа, уул уурхай гаралтай бүтээгдэхүүн 90 орчим хувийг эзэлдэг. Гэвч Ковид 19-ийн халдварын эсрэг төрөөс авч буй арга хэмжээ, хорио цээрийн дэглэм, хилийн хорионоос шалтгаалж энэ улиралд экспортлох 42 сая тонн нүүрсээ экспортолж чадахгүй болсон.

2019 оны эхний дөрвөн сард гадаад худалдааны эргэлт 700 сая ам долларын  ашигтай гарсан бол энэ оны дөрөвдүгээр сард 212 сая америк долларын алдагдалтай гарсан байна. 2020 оны эхний дөрөвдүгээр сард манай улс 4,2 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оноос 65,2 хувиар буурчээ. Тэгвэл өмнөх оны мөн үед  манай улс 11,3 сая тонн нүүрс экспортолж байсан байна.  Зэсийн баяжмалын хувьд  2020 оны эхний 4 сард 429,4 мянган тонн экспортолсон бол энэ нь өмнөх оноос 12,2 хувиар буурсан дүнтэй байна. Зөвхөн хорио цээрээс гадна түүхий эдийн үнэ үүнд мөн нөлөөлжээ.

Мөн энэ оны  эхний 4 сард төсвийн зарлага, эргэж төлөгдөх хэмжээ 3,3 их наяд төгрөг хүрч өмнөх оноос 16,7 хувь өссөн бөгөөд тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 643,5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсөвт тодотгол хийгээгүй урсгал зардлууд танагдаагүй зэрэг нь цаашид бую 7, 8р сард эдийн засаг хүндрэх нөхцлийг бүрдүүлнэ гэлээ

Хэдийгээр улсын төсвийн орлого, тусламж нэмэгдсэн дүнтэй байгаа ч зарлага гарч байгаа энэ үед төрөөс зохицуулалт хийхгүй бол хоёрдугаар улиралд дээрх эдийн засгийн үзүүлэлтүүдийн үр дүн илүү тодоор харагдахаар байна.