www.presscenter.mn

Хараат бус, ёс зүйтэй, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх ашгийн бус төсөл

Эрхэм зорилго:

Хурдацтай хөгжиж буй техник технологийг ашиглан 4 дэх засаглалын шударга дуу хоолой болж нийгэмд хүртээлтэй мэдээлэл түгээх

Алсын хараа:

Аливаа хүчин зүйлд хараат бус, ёс зүйтэй хандаж мэргэжлийн ур чадвараар цахим платформоор хангаж ажиллах

Танилцуулга татаж үзэх

Пресс Центр платформ нь чөлөөт уран бүтээлчдийн дундаж орлого болон нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилготой үүсгэн байгуулагдсан ашгийн бус төсөл юм.

Бид зөвхөн Монголд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд уран бүтээлээ туурвиж буй чөлөөт уран бүтээлч, сэтгүүлчидтэй хамтран ажиллах ба тэдэнд мэдээ, мэдээллээ бичиж уншигчдад хүргэх дэвшилтэт технологи болон бодлогоор ханган ажиллахаар зорьж байна. Хамтран ажиллах чөлөөт уран бүтээлчдийн бэлтгэсэн мэдээ мэдээллийг өөрсдийн шинэлэг, хялбар хэрэглээнд суурилсан платформ, гар утасны аппликейшн болон бусад нийгмийн сүлжээгээр; фэйсбүүк, твиттер, инстаграмаар, дамжуулан нийгэмд хүргэж, уншигчдад цаг алдалгүй үнэн бодит, тэнцвэртэй, шинэлэг мэдээлэл авах боломжийг нээж өгч байгаа болно. Үүнээс гадна, чөлөөт уран бүтээлчдэд ур чадвараа ахиулахын зэрэгцээ бэлдсэн мэдээллээ нийгмийн шударга дуу хоолой болж хараат бусаар, мэргэжлийн, ёс зүйтэйгээр уншигчдын хүртээл болгох боломжийг бүрдүүлээд байна.

www.presscenter.mn

Судалгаанд оролцох

Бидэнтэй холбогдох: 

[email protected]

[email protected]

Утас: 77000440

      

буцах

 

Холбоо барих