Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөнд 2040 он гэхэд 1738 км авто зам шинээр тавихаар тусгажээ

Нийслэлийн хүн ам сүүлийн 30 жилийн хугацаанд гурав дахин өсөж, өнөөдрийн байдлаар 1.5 саяд хүрээд байгаа. Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан замын түгжрэл, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал улам ихсэж иргэдийн амьдралд хүндрэл учруулж байгаа. Тэгвэл эдгээр асуудлыг богино хугацаанд шийдэх ажлын төлөвлөгөөг нийслэлийн удирдлагууд өнөөдөр танилцууллаа.

Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг энэ жил шинэчлэн баталсан. 2022 оноос хэрэгжих энэ хуулиар нийслэлээс үнэт цаас гаргах, төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжүүлэх, дагуул хоттой болох эрх зүйн үндэс бүрдсэн гэлээ. Нийслэлчүүдийн хамгийн том тулгамдсан асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлд хурдны тойрог замыг гурван эгнээтэй 71.5 км замын техник эдийн засгийн урьдчилсан тооцооллууд хийгдээд байна. Мөн Улаанбаатар хотод 2040 он гэхэд 1738 км замыг шинээр тавьж, есөн нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байна.

Энэхүү хөгжлийн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал 2040 он гэхэд нийслэлд 1738 гаруй км зам, 9 нүхэн гарцыг шинээр барьж байгуулна гэж Нийслэлийн засаг дарга онцлон дурджээ.