Томуугийн халдвар нэмэгдвэл эрүүл мэндийн салбарын ачаалал 2 дахин нэмэгдэж болзошгүй

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа талаар мэдээллээ. 5 хүртэлх насны хүүхдүүд томуугаар өвчилж байгаагаас 4 хүртэлх насны хүүхэд 78 хувийг эзэлж байна. Цаашид томуугийн халдвар ковидтой зэрэгцэн энэ хэвээр үргэлжилбэл эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал 2 дахин нэмэгдэж болзошгүй байна. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Томуугийн өвчлөл нийслэлд хамгийн их байгаа бол Говь-алтай, Хэнтий аймагт өвчлөл бусад аймгуудаас илүү тархалттай байгаа юм байна. 

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тасагт эмчлүүлэгсдийн 53 хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай байгаа бол эрчимт эмчилгээний тасгийн эмчлүүлэгсдийн 70 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсөд байна.