Манай улсад “Ковид-19”-ийн халдварын улмаас  2006 иргэн нас баржээ.

Манай улсад “Ковид-19”-ийн  халдварын “Омикрон” хувилбар албан ёсоор бүртгэгдсэнээр цар тахлын халдварын 4-р үе эхэлж байна гэж эрүүл мэндийн байгууллагуудаас мэдэгдсэн.

Манай улсад 2020 оны 11-р сард “ковид-19”-ийн дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт батлагдсан тохиолдлын тоо 715.261 болсон байна. Үүнээс 2006 иргэн “Ковид-19”-ийн халдварын улмаас нас баржээ. Шинэ жилийн баяраас хойш халдварын тохиолдлын тоо хурдтайгаар нэмэгдсэн байна.

Дөрөв дэх давалгааны оргил үед буюу энэ сарын сүүлээс ирэх сарын дунд хүртэл өдөртөө 18-20 мянган тохиолдол бүртгэгдэхийг судлаачид анхааруулж байна.