Турк улсын цалингийн доод хэмжээ манай улсаас 2 дахин өндөр ч орон сууцны үнэ ижил байна

Манай улсад барилгын материалын үнийн өсөлт, орон сууцны эрэлт зэргээс шалтгаалан орон сууцны үнэ эрс өссөн үзүүлэлттэй байна. 

  • Өнөөдрийн байдлаар шинэ орон сууцны мкв-ын дундаж үнэ 3.2 сая төгрөг байгаа бол, хуучин орон сууцны мкв-ын дундаж үнэ 2.4 сая төгрөг байна 
  • Тэгвэл хөгжлийн түвшнээрээ манай улсыг хол хаях Турк улсын Станбул хотод гэхэд л мкв үнэ манай улсынхтай ижил буюу 2.6-2.9 сая төгрөгийн үнэтэй байгаа юм
  • Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 147 америк доллартай тэнцдэг буюу 420 мянган төгрөг байгаа бол
  • Турк улсын цалингийн доод хэмжээ манай улсынхаас 2 дахин өндөр, 374 америк доллар буюу 1 сая 66 мянган төгрөг байна.

Өөрөөр хэлбэл Турк улсын цалин манай улсаас 2 дахин өндөр ч орон сууц худалдаж авах үнэ Монгол улстай ижил байгааг иргэд харьцуулан хэлж байна. 

Манай улсын орон сууцны үнийн өсөлтийн 20 хувийг барилгын материалын үнийн өсөлт бүрдүүлж байна. Үнийн өсөлтийг дэлгэрүүлбэл 2020 оны 12-р сард металл хийц, эдлэл 1 900 000 байсан бол 2021 оны 12-р сард 3 600 000 төгрөг, арматур 1 700 000-аас 3 100 000 төгрөг, цонх, дулаалгын хөөсний үнэ мөн 2 дахин өссөн байна. Үүнээс гадна эрэлт нэмэгдсэн нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөнг мэргэжилтэн хэлж байгаа юм. 

Орон сууцны үнийг иргэдийн цалин орлоготой харьцуулахад өндөр байгаа бөгөөд үнээ дагасан барилгын чанар, орчин хангалтгүй байдагт иргэд шүүмжлэлтэй байна. 

Сүүлийн үед манай улсын иргэд Турк улсад орон сууц худалдан авах нь түгээмэл болж байна. Тус улсын цалингийн доод хэмжээ манай улсаас 2 дахин өндөр. Харин орон сууцны үнэ 60000 мянган доллар буюу 170 сая төгрөгөөс эхэлж байгаа бол Станбул хотод 73 мкв орон сууц 75000 америк доллар буюу 213 сая төгрөг, мкв-ийн үнэ 2.9 сая төгрөг байна.  Үүнээс хямдыг хайвал 102 мкв талбайтай 3 өрөө орон сууц 93500 америк доллар буюу 266 сая төгрөг, мкв нь 2,6 сая төгрөгийн үнэтэй байна. (https://bariglobal.com/ /эх сурвалж/ Өөрөөр хэлбэл Туркийн цалин манай улсаас 2 дахин өндөр ч орон сууцны үнэ ижил, ногоон байгууламж, орчин нөхцөл сайтай байна.