Б.Наранцэцэг: Цар тахлын хуулийг судалгаа шинжилгээгүйгээр шууд батлахаар зохицуулалт хийсэн нь муу жишиг

Бидний өнөөгийн цар тахлын амаргүй цаг үед мөрдөж байгаа “ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь түр хууль юм. Гэхдээ халдварын хувилбарууд дэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд 4 ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 95 зүйл, хэсэг, заалтыг хөнджээ. Тэгвэл цар тахлын эсрэг энэхүү түр хуулийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх үе шатанд хуульч, судлаачдын баг дүн шинжилгээ хийхэд анхнаасаа хуулийн төслийг боловсруулахдаа судалгаанд суурилаагүй, хэлэлцэх үе шатыг түргэтгэсэн, чухал зохицуулалтыг орхигдуулсныг тогтоожээ. 

Өнгөрөгч 2020 оны 4-р сарын 29-нд батлагдсан цар тахлын эсрэг түр хууль нь асуудал дагуулаад байгааг гурван шалтгаантайг уг хуульд дүн шинжилгээ хийсэн хуульч, судлаачдын багаас дүгнэж байна. Үүнд, 1-рт улс төрчид хууль тогтоомжийнхоо хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цар тахлын хуулийг баталжээ.

Хууль тогтоомж судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх зарчим алдагдсан учраас хуулийг хэрэгжүүлэх явцад хүний эрх зөрчигдсөн. Улмаар түүнийг засах, хуульдаа 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулах замаар анх баталсан хуулиас хойш 1 жил 6 сар гаруйн хугацаанд 95 зүйл, хэсэг, заалтыг хөнджээ.

Түүнчлэн “ковид-19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаар байгуулсан түр хорооны үйл ажиллагаа маш хангалтгүй хийсэн. Хуульд бүхэлд нь мониторинг хийсэн судалгүй байгаагүйг хуульч, судлаач онцолсон юм.

Цар тахлын үеэр хилийн чанадаас ирсэн иргэдийг 21+14 хоног тусгаарласан асуудлаар захиргааны хэргийн шатны шүүхэд ханджээ

Тэгвэл цар тахлын эсрэг түр хуулийн хүрээнд нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээний акт батлах эрхийг улсын онцгой комисс, эрүүл мэндийн яам, боловсрол шинжлэх ухааны яаманд өгсөн. Нийт 19 журам, заавар баталсан ч өнгөрсөн хугацаанд захиргааны хэм, хэмжээний актад 1 л журмыг бүртгүүлж, бусдыг нь бүртгүүлээгүйгээр нийтэд мөрдүүлжээ. Гэтэл энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг судлаачдын багаас хэлж байна. 

Хэрэв цар тахлын үеэр иргэн таны эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзэж байгаа бол хүний эрхийн үндэсний комисст хандан гомдол гаргах боломжтой юм байна.