Бээжин хотын шүүхээс салсан эхнэрт нь гэрийн ажил хийсний нөхөн төлбөр олгох шийдвэр гаргажээ

Бүгд найрамдах хятад ард улсын Бээжин хотын шүүхээс таван жил хамт амьдраад салсан эхнэрт нь гэрийн ажлын нөхөн төлбөр болох 50 мянган юанийг нөхрөөр нь төлүүлэх шийдвэр гаргажээ. Эх газрын хятадын эрх баригчдын шинэчилсэн иргэний багц хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд гэрийн ажилд нөхөн төлбөр олгуулах анхны шийдвэрийг шүүхээс гаргасан нь энэ юм байна. Өнгөрөгч оны аравдугаар сард 5 жил хамт амьдарсан чен овогт хос нийслэл бээжин хотын шүүхэд гэр бүлээ цуцлуулахаар хандсан байна. Энэ үеэр эхнэр нь гэрлэлтээ цуцлах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн ч 2015 оноос хойш таван жилийн хугацаанд хувцас угаах, гэр цэвэрлэх, хоол хийх, хүүхэд асрах зэрэг гэрийн ажил хийснийхээ нөхөн төлбөрт 24,700 америк доллартой  тэнцэх хэмжээний мөнгө нөхрөөсөө нэхэмжилж байжээ. Харин бээжин хотын шүүхээс тус хүсэлтийг 7,700 америк доллар буюу 50 мянган юань байхаар эцэслэн шийдвэрлэсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.үүнээс гадна салсан хос бүх хөрөнгөө тэгш хувааж, ээжтэйгээ хамт амьдрахаар болсон хүүдээ сар бүр 300 америк долларын тэтгэмжийг нөхөр нь төлөхөөр болжээ. Эх газрын хятадын эрх баригчдын шинэчилсэн иргэний багц хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн хүрээнд гэрийн ажилд нөхөн төлбөр олгуулах анхны шийдвэрийг шүүхээс гаргасан нь энэ юм байна. Бүгд найрамдах хятад ард улсын цахим сүлжээнд шүүхийн гаргасан шийдвэрээр өргөн хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд иргэдийн зарим нь гэрийн ажлыг анх удаа үнэлснийг сайшаасан бол зарим хэсэг нь хэтэрхий багаар үнэлсэн гэж шүүмжилжээ. Харин шүүгч фэн мяо нөхөн төлбөрийн хэмжээг салсан нөхрийн сар бүрийн орлогын хэмжээ, бээжин хотын амьдрах өртгийн хэмжээн дээр үндэслэж гаргасан гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа тайлбарлажээ. Түүнчлэн тэрбээр шүүхийн энэ төрлийн шийдвэр олон гарах тул гэрийн ажлын нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцоолох аргатай болох хэрэгтэй байгааг онцолсон байна. Сонирхуулж хэлэхэд, гэрийн эзэгтэй өдөрт хамгийн багадаа 4 цагийг гэрийн ажил хийхэд зарцуулдаг гэх судалгаа байдаг юм байна.