Өдөрт 3000 гаруй иргэн хөдөө орон нутаг руу зорчиж байна

3-р сарын 1-ний өдрөөс эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэн. Ингэснээр хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж шалган нэвтрүүлэх товчоодод ачаалал үүсгэж байна. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээснээр шалган нэвтрүүлэх товчоодод ачаалал нэмэгджээ. Тэгвэл Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөн дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд өдөрт 3000 гаруй иргэн хөдөө орон нутаг руу зорчиж байна гэлээ. Мөн шалган нэвтрүүлэх товчоодод шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн багийнхан ажиллаж байна. Хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих иргэдийн хувьд харьяа орон нутгийн онцгой комиссоос хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг авснаар зорчих хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчих иргэдийн хувьд сүүлийн 72 цагт хийлгэсэн PCR шинжилгээний хариу, цахим үнэмлэхийг биедээ авч явах шаардлагатай юм.