Их Британид эрчим хүчний компаниуд дампуурлаа зарласаар байна

Хийн үнэ огцом нэмэгдсэний улмаас есдүгээр сар гарснаас хойш Их Британид дампуурлаа зарласан эрчим хүчний компаниудын тоо 11 болж нэмэгджээ. “Пюр Планет”, “Колорадо  Энержи” гэсэн хоёр компани зах зээлээс гарч байгаагаа пүрэв гарагт мэдэгдсэн байна. “Пюр Планет” компани үйл ажиллагаагаа зогсоож байгаад бид маш их харамсаж байна. Их Британийн Засгийн газар болон цахилгаан эрчим хүчний зах зээлийн зохицуулагч байгууллагаас одоогийнхоос хамаагүй бага үнээр эрчим хүч нийлүүлэхийг шаардаж байна" гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ. 

Хийн үнэ огцом нэмэгдсэний улмаас 2 сая орчим хэрэглэгчтэй Их Британийн эрчим хүчний нэлээд хэдэн жижиг компани дампуурахад хүрчээ. Эрчим хүчний зах зээлийн зохицуулагч байгууллага хэрэглэгчдэд хүрэх цахилгааны үнийн хязгаарыг 10 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлсэн хэдий ч Их Британийн олон компани алдагдал хүлээсэн хэвээр байна. Тус улсын Засгийн газар тэдэнд санхүүгийн тусламж үзүүлэх төлөвлөгөөгүй байгаа бөгөөд Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн  сайд Кваси Квартенгийн хэлснээр, цаашид ч  дампуурлууд үргэлжлэх юм байна. 

Тэгвэл үүний зэрэгцээ эрчим хүчний зургаан том компанийн төлөөлөгчид зах зээлийн өнөөгийн байдалд сайн бэлтгэгдсэн гэдгээ мэдэгджээ. Европын хийн нөөц багасаж, Ази дахь эрэлт дээд хэмжээндээ хүрч өссөнтэй холбоотойгоор хийн үнэ хэдэн сарын турш өссөнийхөө дараа буурсан ч мянган шоо метр нь дахин 1100 ам.доллар давсан байна.