ДҮРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ЭХ БҮТЭЭЛИЙН ТУХАЙ
Бүтээгдсэн он: 2011 он (1-р бүлэг, 12 анги) - 2019 он (9-р бүлэг, 10 анги)- Хугацаа: 42 минут
- Продакшн: NBC Universal /USA Network - оор цацагдсан/
- Remake хувилбар: Солонгос /2018/, Япон/2018/, Араб /2022/
- Америкийн хит драма
ДҮРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА
NBC Universal-ын бүтээл SUITS олон ангит киноны монгол хувилбарыг албан ёсоор бүтээх төслийн зарим дүрүүд дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.
ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
- АНКЕТ БӨГЛӨХ - хэсэгт орж, дүрүүдийн танилцуулгатай сайтар танилцан, өөрийн сонирхож буй дүрийн хэсэгт бүртгүүлнэ.
- Дүрийн унших текстийг татан авч, өөрийгөө бэлдэнэ.
- Мөн чөлөөт жүжиглэлтийн үзүүлбэр бэлдсэн байна. /3 минут хүртэл/
- Зохион байгуулагчдын зүгээс пробын хуваарь мэдэгдсэний дагуу ирж, сонгон шалгаруулалтад оролцоно.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Жүжигчин мэргэжилтэй байх
- Бүртгэлд хавсаргах гэрэл зургууд нь сайн чанарын нягтаршил сайтай байх
ХУГАЦАА:
Бүртгэл хүлээн авах: 11.09- 11.19
Сонгон шалгаруулалт: 11.23-11.25
/2023 оны 3 сард зураг авалт эхэлж, 9 сард эфирт цацагдана./

Дүрүүд
Шалгаруулалтын зарчим:1. Өгөгдсөн зохиол
2. Чөлөөт жүжиглэлт (3минутын дотор)
Ажил хэрэгч, чамбай бүсгүй. Хуулийн фирмд удаан ажилласан тул хүмүүстэй хэрхэн харьцаж, яаж контролдохоо мэддэг, өөрийн гэсэн ярианы донж маягтай.
Болдтой удаан хамт ажилласан, мэргэшсэн нарийн бичиг бөгөөд нарийн бичиг, туслах гэхээс илүүтэй ХАМТРАГЧ гэмээр сайн зөвлөгч нь байж чаддаг, бас халамжтай.
Хувцаслалт дэгжин, нүүр будалт, үс засалт нь өнгөлөг, ухаалаг, дур булаам харагдана. ЗОХИОЛ ТАТАЖ АВАХ
Өмгөөлөгч болохыг хүсдэг ч шалгалтандаа тэнцээгүй тул Улаанбаатарын хамгийн шилдэг хуулийн фирмд туслахаар ажиллах болсон. Бага нас нь дутах зүйлгүй, хангалуун өссөн. Залуу, содон, дур булаам.
Хуулийн фирмд ажилладаг гээд хатуу чанга нэгэн биш. Өрөвч сэтгэл гарах үе ч байна, Анандад ч сайн тусалдаг, Сараад асуудлаа дэлгэж ярих үе ч гарна.
Хувцаслалт дэгжин, нүүр будалт, үс засалт өнгөлөг. Түүний эмэгтэйлэг байдал нь бусдын дургүйцлийг хүргэхээр хэтрүүлэгтэй биш, эсрэгээрээ хайр татам эгдүүтэй. ЗОХИОЛ ТАТАЖ АВАХ
Өнгөц харахад хөнгөмсөг мэт боловч муу санаатай, зориггүй. Буруу гарынхантай холбоотой байдаг ч гэлээ бусадтай зодолдох, хар тамхи зөөх зэрэг хууль бус ажлыг өөрийн биеэр хийдэггүй, Анандыг ашигладаг.
Бага байхаасаа л таалагдсан охиноо найрахдаа ч юм уу, эсвэл шалгалт өгөхдөө Анандын гоц ухааныг ашигласаар байгаад зуршил болчихсон. Энэ байдал нь хэрээс хэтэрч, найзыгаа гэмт хэргийн золиос болгоход ч бэлэн болчихсон залуу.
Оюутан байхдаа Билгүүн, Ананд хоёр нийлж кафе ажлуулахаар болж Анандын нэр дээр зээл авсан бөгөөд кафе нь ашиггүй ажиллан дампуурахад бүх өрийг Анандын нуруунд үүрүүлсэн. ЗОХИОЛ ТАТАЖ АВАХ
Билгүүний найз охин. Анандтай бас багын найз.
Эрэгтэй хүний нүдээр харвал сул тал нь юу юм бэ гэмээр ТӨГС АНХНЫ ХАЙР мэт дүр. Анандын хувьд ч Заяа анхны хайр бөгөөд царай нь ч хөөрхөн, ааш зан ч сайтай, найз залуу нь хууль бус зүйл хийвэл шууд харилцаагаа таслах хэмжээний зөв зарчимтай амьдардаг нэгэн.
Билгүүн хууль бус хэрэгт холбогдсоныг мэдэнгүүтээ шууд харилцаагаа тасална. Анандтай энгийн нөхөрлөдөг ч бага багаар эр хүнийх нь хувьд татагддаг. ЗОХИОЛ ТАТАЖ АВАХ
Өөрт хамаагүй зүйлд ч оролцох дуртай, өөрийгөө хамгийн шилдэг нь гэж боддог дүр. Ажлын болон хувийн амьдрал нь өөрийнх нь хувьд үнэхээр биширмээр, гайхамшигтай. Ямар ч мэдрэмжгүй, онигоо ярихдаа ч өөрөөрөө бахархаж, өөрийгөө мэдрэмжтэй, гоё залуу гэж боддог.
Фирм дотроо Анандын өрсөлдөгч бөгөөд дадлагын шүүх хурал гэх мэт ажлын чадавхаараа өөрийгөө Анандаас илүү гэж итгэдэг залуу. ЗОХИОЛ ТАТАЖ АВАХ