Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагууд яармаг дахь “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор” гэх шинэ байр руу нүүх нь хоёр ч хэлбэрээр баттай болсон. Нэгдүгээрт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъабазар, 11-р сарын 17-нд хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгсөн ярилцлагадаа 12-р сарын 31-ээс өмнө нутгийн захиргааг яармаг руу нүүлгэнэ гэдгээ мэдэгдсэн. Ийнхүү нүүх төсвийг НИТХ-ын 10-р сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” тогтоол баталжээ. Ингэхдээ зөвхөн нүүлгэлтийн зардалд 500 сая төгрөг зарцуулна гэж тооцсон байна. Харин “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор” шинэ байранд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулахтай холбоотой хөрөнгө оруулалтын зардалд 1 тэрбум төгрөг зарцуулах төсвийг баталжээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн захиргааг нэг объектоос нөгөө рүү шилжүүлэхэд бүхэл бүтэн 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих мөнгийг зарцуулах нь...
Нэгэнт нийслэлийн захиргаа яармаг руу нүүлгэвэл Хангарьд ордныг дуудлага худалдаагаар худалдах асуудал яригдана. Дуудлагаар худалдах эхний үнэ 45.4 тэрбум төгрөг гэх мэдээлэл бий.