card

Бидний тухай

Өнгөрсөн жилүүдэд Монголын хэвлэл мэдээллийн салбарт олон шинэчлэлтийг хийж үргэлж анхдагч байсаар ирлээ

МОНГОЛ ТЕЛЕВИЗ

ОЮУНЫГ ТЭТГЭЖ, ЖАРГАЛ БЭЛЭГЛЭНЭ

 

2007 оны 2 сарын 28 –ны өдөр Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос  Улаанбаатар хотод Телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглаглах радио давтамжийн тусгай зөвшөөрөл, Улаанбаатар хотод телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дууддлага худалдаанд оролцож 800 сая төгрөгөөр худалдан авснаар Монголын телевизийн салбарын түүхэнд шинэ хуудас нээж 2008 оны 8 сарын 10 өдөр Монголын анхны HD телевиз болон төрсөн түүхтэй.

Бид 2008 оны 11 сарын 26 өдөр туршилтын нэвтрүүлгээ эфирт нэвтрүүлж байсан бол албан

ёсны нээлтээ 2009 оны 9 сарын 10 өдөр хийж, сүлжээний буюу үндсэн нэвтрүүлгүүдээ эфиртээ нэвтрүүлж байсан.

“Монгол ТВ” телевиз нь Монголд анх удаа оюуны өмчийн онцгой эрхтэйгээр дотоод гадаадын бүхий л контентуудыг худалдан авч, дуу  дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээс гадна дэлхийн томоохон шоу нэвтрүүлгийн форматаар Монголд шоу нэвтрүүлгүүдийг амжилттай бүтээж, Монголын нэвтрүүлгийн стандартад шинэчлэл хийж байна.

Зорилго зорилт, алсын хараа

ЭРХЭМ ЗОРИЛГО

Чанартай, сонирхолтой бүтээлийг ёс зүйг эрхэмлэн туурвиж, түгээж, олон нийтийг соён гэгээрүүлэх замаар нийгэмд эерэг өөрчлөлт бий болгон, салбартаа түүчээлэн тэргүүлж, үнэт өв үлдээнэ

АЛСЫН ХАРАА

Уран бүтээлч сэтгэлгээг тэтгэн, бүтээн туурвиж хөгжин чадваржих орчныг бүрдүүлэгч удирдлагатай, мэргэжлийн уран чадвар, чанд хариуцлага бүхий оргилсон эрч хүчтэй, сэтгэл хангалуун бүтээлч хамт олонтой, мэдлэг боловсрол, гоо зүй, ёс зүйг дээдлэн шилдэг технологиор туурвисан бүтээлтэй, бодит үнэ цэнийг хүртэгч харилцагчтай, ашигтай, итгэлтэй тогтвортой ил тод байгууллага байхад оршино.

ҮНЭТ ЗҮЙЛС

Шударга үнэн, Чин сэтгэл, Хичээнгүй зүтгэл, Чанд хариуцлага, Гүн хүндлэл, Урам зориг Цог Золбоо, Бүтээлч сэтгэлгээ, Хөрвөх чадвар, Эерэг хандлага

Менежментийн баг

Бид чадварлаг менежментийн багаараа үргэлж бахархадаг

Г.Бат-Эрдэнэ

+ Гүйцэтгэх
захирал

Б.Гантөмөр

+ Дэд
захирал

Э.Хүрэлтулга

+ Санхүү эрхэлсэн
захирал

Б.Саруул

+ Нэвтрүүлгийн продакшны
ерөнхий продюсер

М.Баяр

+ Технологийн
зөвлөх

Г.Даваадорж

+ Дуу дүрсний продакшны
ерөнхий найруулагч

Н.Пүрэвжав

+ Ашиглалт зохицуулалтын
хэлтсийн дарга

Г.Саруулзаяа

+ Кино гадаад нэвтрүүлгийн
продакшны ерөнхий продюсер

С.Дэлгэрмаа

+ Ярилцлага болон шууд нэвтрүүлгийн
продакшны ерөнхий продюсер

Д.Солонго

+ Хүний нөөцийн хэлтсийн
дарга

Ц.Баттулга

+ Техникийн албаны
дарга

Э.Ариунжаргал

+ Терминал 1.0 Продакшны
ерөнхий Продюсер

Ба.Саруул

+ Мэдээ болон нийгмийн нэвтрүүлгийн
ерөнхий Продюсер

Ололт амжилт

Бид өнгөрсөн 9 жилийн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт олон шинэчлэлтийг хийж үргэлж анхдагч байсаар ирлээ.
2008 он Монголд анх удаа 10 кл ватт хүчин чадлын нэвтрүүлэгч станц бүхий цамхаг барьж ашиглалтанд оруулсан.
2009 он Монголд хамгийн анх удаа High definition буюу дуу дүрсний өндөр нягтаршилт HD технологийг нэвтрүүлсэн
2009 он Монголд анх удаа хальсгүй технологи буюу дата серверийг нэвтрүүлсэн.
2009 он Бид гадаад болон дотоод контентоо албан ёсны онцгой эрхтэйгээр нэвтрүүлдэг,  оюуны өмчийн тухай хуулийг дээдлэн хэрэгжүүлдэг цорын ганц анхдагч телевиз болж салбарынхныгаа Зохиогчийн эрхийн тухай хуулийг дээдлэх их үйлсэд үлгэрлэсэн.
2009 он Бид захиалгагүй сэтгүүл зүйг Монголд нутагшуулж,  аль нэг улс төрийн нам эвсэл, бүлэг хүчин, бизнес эрхлэгчдээс хараат бус бие даасан мэдээллийн хөтөлбөртэй.
2012 он Олон Улсын стандарт шаардлагад нийцсэн "Мэдээ" болон "Өнөө өглөө" хөтөлбөрийн шинэ студи бүхий Монгол телевизийн 2-р байрыг ашиглалтанд оруулсан. ӨНӨӨ ӨГЛӨӨ хөтөлбөр нь Монголын хамгийн их үзэгчтэй өглөөний хөтөлбөр болж чадсан юм.
2012 он Монгол телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин нь "Холливууд репортер" сэтгүүлээс шалгаруулсан Дэлхийн ТВ-ийн салбарын хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр шалгарав.
2012 он Мөн Монголын маркетинг менежмтентийн хүрээлэнгээс Монголд анх удаа зохин байгуулсан NEXT GENERATION BUSINESS FORUM-2012 шинэ үеийн шилдэг компаниудыг тодруулах төсөлд амжилттай оролцож хэвлэл мэдээллийн салбарын “Топ гурван телевиз” номинацид тэргүүн байранд шалгарсан.
2012 он Америкийн Нью- Йорк хотноо зохион байгуулагддаг дэлхийн телевизүүдийн реклам зар сурталчилгааны уралдаанд Монгол телевизийн "Шинэ Айдент"-ууд өвөрмөц өнгө төрхтэй айдентаар шалгарч хүрэл медаль хүртсэн. 
2013 он “Mongolian Television Forum” –ыг анхлан санаачилж, 5 дах жилдээ амжилттай зохион байгуулав.
2013 он МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг албан ёсны онцгой эрхтэйгээр улс орон даяар шууд дамжуулан хүргэв. 
2015 он Үзэгчдээ хүндэлж хуулиа дээдэлнэ уриатай Монгол телевиз нь 2015 оны шилдэг телевизээр шалгарсан.
2015 он Монголын маркетинг менежментийн холбооноос зохион байгуулсан Гранд Экспо Бизнес фестивалиас Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын Гранпри болон шилдэг шоу нэвтрүүлгийн шагналыг тус тус хүртсэн.
2015 он Мөн Монгол Телевизийн захирал Ч.Номин нь Дэлхийн хамгийн том контентын сэтгүүл болох Реалскрийн сэтгүүлийн оны шилдэг “Түүчээлэгч” шагналын эзэн болов.
2018 он The Voice of Mongolia шоу нэвтрүүлэг нь Ази бүс нутгийн телевизүүдийн шилдэг энтертэйнмэнт болон шилдэг нутагшуулсан нэвтрүүлгээр шалгарав. 

 

И-Мэйл хаяг

  [email protected]
  mongoltv.mn

Утас

  +976 77779666

Хаяг байршил

  МОНГОЛ ТВ ТАУР СҮХБААТАР ДҮҮРЭГ, 1-Р ХОРОО, ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ, УЛААНБААТАР ХОТ

Холбоо барих