
Америкийн алдарт MGM продакшны бүтээл "The Apprentice" бизнесийн реалити шоу нь 2004 оноос хойш АНУ, Их Британи, Ирланд зэрэг 24 улсад амжилттай зохион байгуулагдаж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп , Их Британий бизнесийн магнат Алан Шугар зэрэг алдар хүндтэй бизнесмен CEO-г энэ талбарт гаргаж ирснээрээ дэлхий дахинд алдартай болсон.
Бизнесийн ертөнцийн шилдэг менежерүүдийг эзэмшсэн ур чадвар, бизнесийн авхаалж самбаа, харилцаа манлайллын ур чадвараар нь олон түмний нүдэн дээр ил тодоор сорин тодруулах оролцогсдын карьерт ганц удаа тохиох алтан боломжийг олгох “The Apprentice” шоуг Монгол Телевиз 2 удаа албан ёсны эрхтэйгээр амжилттай зохион байгуулсан юм.