Иргэдийг өөрийнх нь зардлаар нийт 18 тусгаарлан ажиглах байрт тусгаарлана

“Ковид-19”-ийн халдварын шинэ мутаци “омикрон” хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан УОК-оос нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ аван нэвтрүүлж байгаа. Тэгвэл халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгахаар болжээ. Харин халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол улс хүлээн авахгүй юм байна. 

Хувилбар бүртгэгдээгүй бусад улс орноос эх орондоо ирж байгаа иргэд сайн дураараа гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлан ажиглахыг УОК-оос зөвлөж байна.