Монгол улсад шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 100 гаруй компани байгаагаас 20 орчим нь л үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Сүүлийн үед иргэдийн зүгээс шатахууны чанар муу байна, зарим ШТС-ууд шатахуунд ус хольж зарж байна гэх шүүмжлэлийг цахим орчинд бичиж байна. Улмаар чанар муутай шатахуун хэрэглэснээс үүдэн автомашины эд ангид эвдрэл гэмтэл үүсч, авто засварын газар зорих нь ихэссэн талаараа ч хэлж байсан юм.
Тэгвэл жолооч нар чанар муутай шатахуун худалдаалж байна гэсэн шүүмжлэлийн дагуу өнөөдөр АМГТГ-ын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим ШТС-үүдэд механик болон шинжилгээний аргаар шалгалт хийлээ. ШТС-уудын шатахуун хадгалах савнаас дээж авч шинжилгээ хийхэд чанарын шаардлага хангасан бөгөөд зөрчил илрээгүй байна. ШТС-ууд зарж буй шатахуундаа ус холих шинжлэх ухааны үндэслэл байхгүйг чанарын менежер хэлж байна. Хэрвээ иргэд шатахууны чанарт эргэлзэж байвал АТГТГ-д хандан шалгуулах боломжтой юм байна.