Сурагчид дунджаар 1-1.5 жилд судлах агуулгыг бурэн судалж чадаагүй, сурлагын хоцрогдолд орсон байж болзошгүй

Цар тахлын хугацаанд сурагчдад теле хичээл хэрхэн нөлөөлж, сурлага ахисан эсэх, хичээл хоцрогдол ямар түвшинд байгаа талаар оношлох үнэлгээг 2021 онд хийсэн. Харамсалтай нь ганцхан жишээгээр 3-р ангийн сурагчид 1 хичээлийн жилийн хоцрогдолтой байгааг тогтоосон байна. Тиймээс 2021-2023 оны хооронд сурагчдын хоцрогдол нөхөх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 373 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай байна.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас боловсролын салбар хамгийн урт хугацаагаар зогсолт хийсэн. Хэдийгээр сурагчдад теле хичээлээр дамжуулан хичээлийн агуулгыг орсон ч амьд харилцаа биш учраас эргэх холбоо сул байсан зэрэг сул талтай байжээ. Тэгвэл 2 жил шахуу хугацаанд хөл хорионд орсон 3-р ангийн сурагчид л гэхэд 1 бүтэн хичээлийн хоцрогдолтой. Дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд хоцрогдлын 50 хувь л арилах боломжтой гэсэн тооцоог гаргасан байна.