МУ-ын хэмжээнд Их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой элсэлтийн ерөнхий шалгалтын 2022 оны цахим бүртгэл 2-р сарын 14-ны өдөр эхэлсэн. Энэ онд улсын хэмжээнд 33 мянга гаруй сурагч 12-р анги төгсөх юм.
Энэ жилээс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд 2 удаа буюу 6 болон 12-р сард зохион байгуулахаар болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад Монгол хэл, Англи хэл, Орос хэл, Математик, Физик, Хими, Биологи, Газар зүй, Монгол улсын түүх, Нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлүүдээс 2-оос цөөнгүйг сонгож бүртгүүлэх юм. Түүнчлэн энэ жилээс эхлэн олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэн тооцох боломжтой болжээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байх бөгөөд онлайн бүртгэлийн хугацаа 4-р сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусах юм байна.