“Тамхины хяналтын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, электрон тамхийг зохицуулалттай болгоно

Манай улс жилд дунджаар 1.2 сая ширхэг электрон тамхи импортолж, жил ирэх тусам импортын тоо хэмжээ нь нэмэгдсээр иржээ. Энэ хэрээр электрон тамхины хэрэглэгчдийн тоо өссөн ч харамсалтай нь электрон тамхины худалдаа өнөөг хүртэл зохицуулалтгүй байгаа учраас сургуулийн ойр орчимд электрон тамхийг нээлттэй худалдаалах, иргэд дотоод орчинд татах, хэвлэл мэдээллийн байгууллагаар электрон тамхины зар сурталчилгааг нэвтрүүлэх зэрэг олон асуудал тулгамдаж байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар электрон тамхийг хуулийн зохицуулалттай болгохоор Эрүүл мэндийн сайд болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж, улмаар Засгийн газраас хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөсөн байна.  

Одоогоор дэлхийн 100 гаруй улс орон электрон тамхины хэрэглээг хуульчилжээ.