БНСУ-ын засгийн газар гадаад ажилчдын визийн хугацааг сунгахаар болжээ

БНСУ-ын Засгийн газраас визийн хугацаа нь ирэх 4-р сарын 13-нд дуусаж байгаа гадаадын ажилчдын тус улсад оршин суух хугацааг 12 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Энэ тухай тус улсын Хөдөлмөр эрхлэлт болон Хууль зүйн яамнаас даваа гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Энэхүү арга хэмжээ нь гадаадын 130 мянган иргэнд хамааралтай юм байна. Түүнчлэн визийн хугацаа автоматаар сунгагдах бөгөөд хүсэлт өгөх шаардлагагүй. Мөн жижиг, дунд бизнес, хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүчний хомсдолтой холбоотой асуудал улам гүнзгийрсэнтэй тул ийм шийдвэр гаргасныг хоёр яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.

Эрх баригчдынх нь мэдээлснээр Өмнөд Солонгост “ковид-19”-ийн халдварын улмаас сүүлийн хоёр жил гадаад ажилчдын тоо 60 мянга орчмоор буурчээ. Тус улсын засгийн газар энэ онд 50 мянган гадаад ажилчин авахаар төлөвлөж байгаагаа нэгдүгээр сард мэдэгдсэн бөгөөд энэ нь 2021 оныхтой харьцуулахад долоон мянгаар их байна.

Ажил олгогчид гадаад ажилчдынхаа өмнөөс сунгуулах хүсэлтээ засгийн газрын онлайн системээр гаргаж өгөхөөр болжээ.