Хөдөө, орон нутаг руу шилжин суурьших иргэдийн ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгон бууруулна

Нийслэлийн хүн амын хэт нягтаршлыг сааруулах, хөдөө орон нутагт иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хөдөө орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийг хүүг 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувийг төр батлан даана. Мөн хөдөө орон нутагт бизнес эрхлэх хүсэлтэй иргэн, ААН-үүдэд  1 хувийн хөнгөлөлттэй зээлийг энэ онд багтаж олгохоор болжээ.

Хөдөө орон нутагт 75 хувиас дээш гүйцэтгэлтэй, энэ онд багтаж ашиглалтанд орох боломжтой 7495 орон сууц байгаагын 5600-г нь ипотекийн зээлээр олгох боломжтой юм байна. Ингэхдээ ипотекийн зээлийн 6 хувийн хүүг 3 хувь болгон буруулах, урьдчилгаа 30 хувийн 60 хүртэлх хувийг зээлийн батлан даалтын сангаас батлан даах юм байна. 

Мөн ажлын байранд ч хөнгөлөлтүүд хэрэгжүүлэхээр болсон байна. Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэнд 50 сая, ААН-үүдэд 200 сая төгрөгийн 1%-ийн хүүтэй зээл олгоно. Зээл төлөлтийн хугацаа 5 жил гэж тусгасан байна. Ипотекийн зээл, болон хөнгөлөлттэй зээлүүдэд 2022 онд багтаан хэрэгжүүлэх юм байна. Мөн нийслэлд байршилтай үйлдвэр, агуулахаа орон нутаг руу шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэлтийн зардлыг 50%-иар нэмэгдүүлэн тооцож татвар ноогдох орлогоос нь хасах юм байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хөдөө орон нутгийн хөгжлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа уг ажлын талаар иргэдийн байр суурь ийм байна.

Иргэдийн хувьд ажлын байрны олдоц  орон нутагт бага байх нь шилжилт хөдөлгөөн бага байх гол шалтгаан гэсэн бол Засгийн газрын зүгээс орон нутагт  ажлын байр бий болгосон тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20%-иар нэмэгдүүлэн тооцож, татвар ноогдох орлогоос  нэг удаа хасч татварын дэмжлэг үзүүлнэ гэлээ. Хэрвээ хөдөө орон нутаг руу шилжин суурьшиж, амьдрах хүсэлтэй байгаа бол дээрх хөнгөлөлтүүдэд хамрагдах боломжтой .юм