Өнгөрсөн сард БНСУ-ын инфляцийн түвшин сүүлийн 25 жилийн дээд түвшиндээ хүрсэн байна

Өнгөрсөн сард БНСУ-д инфляцийн түвшин өнгөрсөн оны 6-р сартай харьцуулахад өсөж, 6 хувьд хүрсэн нь 1998 оны 11-р сараас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо гэж тус улсын үндэсний статистикийн газраас мэдээллээ.

Өмнөх сартай харьцуулахад цахилгаан эрчим хүчний үнэ 0.5 хувь, хий болон бусад төрлийн түлшний үнэ 3 хувиар өссөн байна. Хүнс, шатахууны үнийг тооцохгүйгээр суурь инфляц 6-р сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар өсжээ.

Хэрэв өсөлт энэ хэвээр үргэлжилбэл жилийн инфляц Өмнөд Солонгосын Сангийн яамны таамаглаж байснаас давна гэж шинжээчид үзэж байна. Тус улсын Сангийн яам жилийн инфляцыг 4.7 хувьтай байна гэж таамаглажээ. Эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, цар тахлын дараах эрэлт нэмэгдсэн, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан зэрэг нь инфляц өсөх үндсэн шалтгаан болсон талаар “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэргэжилтнүүдийн мэдээлснээр "Эрэлтийн хүчин зүйл инфляцад нөлөөлөөгүй гэж хэлж болохгүй. Үнийн өсөлтөд гадаад нийлүүлэлт ихээр нөлөөлж байна" гэж цохон тэмдэглэжээ.