Монгол улсад ирээдүйд ямар ажил, мэргэжил эрэлттэй байх талаарх судалгаа мэдээлэл байдаггүй

Нийгэмд эрэлттэй байгаа мэргэжил цаг үеэ даган тогтмол хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байдаг. Иймд залуусын хувьд нарийн судалгаан дээр тулгуурлан ирээдүйн мэргэжлээ сонгох нь чухал. Гэвч манай улсын боловсролын байгууллагууд мэргэжлийн эрэлт дээр үндэслэн элсэлтээ авдаггүй тул диплом авсан ч ажлын байргүй үлдэх нь элбэг байна. Ирээдүйн идэвхтэй амьдралынхаа 40-50 жилийг аз жаргалтай, амжилт бүтээлтэй байх уу үгүй юу гэдгийг шийдэх сонголт бол мэргэжлээ зөв сонгох юм. Гэвч Монгол улсын боловсролын салбар ирээдүйн эрэлттэй мэргэжлийг илрүүлэх судалгааг хийдэггүй байна. Энэ нь их дээд сургуулиуд төгсөж диплом авсан ч ажлын байргүй иргэд олширсоор байгаа нь харагдаж байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээл дээр байгаа ажлын байрны эрэлт нь нийлүүлэлтээсээ хол зөрж байгаа явдал бол боловсролын салбар ирээдүйн орон тоо их байх мэргэжлийг илрүүлж эрэлтээсээ үндэслэн их дээд сургуулиудын элсэлтийг хийдэггүйгээс шалтгаалж байна.

Харин ирээдүйд 10-аас 20 жил болон түүнээс олон жилийн хугацаанд ажлын байр тогтмол үүсэх эрэлттэй мэргэжлийн судалгааг боловсролын байгууллагууд болон судалгааны байгууллагууд тогтмол гаргаж, улмаар их дээд сургуулиуд ирээдүйд ажлын байраар хангагдах мэргэжлээр элсэлт авч чанартай сургах нь чухал байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2017 онд хийсэн судалгаанд их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна.  Харин энэ үзүүлэлт үргэлжлүүлэн гурван жил өнгөрөхөд эдгээр мэргэжлүүд нийгэм дээр нийлүүлэлт ихсэж ажлын байргүй үлдэх эрсдэл тулгараад байна. Иймд иргэд зах зээл дээр таны сонгосон мэргэжил хэдэн жилдээ эрэлттэй байх талаар сайтар судалгааг хийх хэрэгтэйг хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зөвлөдөг байна.