Соёл гэдэг нь маш өргөн утгатай бөгөөд үүнийг философич, социологич, түүхчид гээд салбар бүрт өөр өөрөөр тайлбарладаг. Нийтлэг ойлголтоор соёл нь нийгмийг төлөвшүүлэх, хөгжүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Монгол улсын төр “соёл бол монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын нэгэн баталгаа, монголчуудын үндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалж, хөгжил дэвшлийн нэг чухал хөшүүрэг болох учир нийгмийн хөгжил, дэвшилд чухал үүрэгтэй” гэж соёлын нийгмийн амьдралд гүйцэтгэх үүргийг тодорхойлсон байна. Үүнээс харахад соёл нь нийгмийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Соёл гэдгийг хэрхэн тодорхойлдог талаар иргэдээс тодрууллаа.
"Олон янз байна л даа. Хүнтэй харьцах соёл, боловсролын соёл, хамгийн энгийн нь хүнтэй зөв, боловсон харьцах."
"Ядаж л хогоо хогийн саванд хийх нь наад захын соёл."
"Хувь хүний хандлага бол соёл."
"Хотын соёл бол хог, шүлсээ ил задгай хаяхгүй байх явдал."
"Биеэ зөв цэгцтэй авч явах."
"Хүн болгон бие, биенийгээ хүндлэх."
"Орчиндоо зохицож амьдрахыг соёл гэнэ."
"Хүн биеэ хэрхэн авч явж байгааг соёл гэнэ."
"Соёл гэдэг ойлголт өргөн цар хүрээтэй. Гэхдээ нэг талаараа соёл гэдэг нь өв юм."
Соёл гэдэг нь урлагт, боловсролд, түүх, уламжлал гэхчилэн өргөн утга, хүрээг хамардаг ч бидний өдөр тутмын амьдралын жижигхэн зүйлд ч оршиж байна.
Харин таны бодлоор СОЁЛ ГЭЖ ЮУ ВЭ?