Газар нутгийн ихэнх хувь бэлчээрийн даацгүй болсон тул малчдын амьжиргааны түвшин баталгаагүй байна

Монгол улсын нийт өрхүүдийн дөрөвний нэг нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдардаг. Гэвч манай улсын газар нутгийн ихэнх хувь бэлчээрийн даацгүй болсон тул малчин өрхүүдийн амьжиргааны түвшин баталгаагүй байна.

Монгол оронд нийт хүн амын 28.4% нь ядуу амьдарч  байна. Ядуурлын түвшин хөдөө орон нутагт илүү өндөр байгаа юм. Манай улсын таван ядуу хүний гурав нь малчин байна гэх судалгааг уламжлалт өрхийн судалгаагаараа статистикийн хорооноос гаргасан байна.

Малчид бэлчээрийн соргогийг даган дөрвөн улирал оторлон нүүдэллэдэг. Ус ховортой өмнөд нутгуудад малчид илүү олон нүүх шаардлагатай байдаг. Харин сүүлийн жилүүдэд өмнөд нутаг гэлтгүй манай орны ихэнх нутгаар бэлчээрийн даац хэтэрч байгаа тул оторлох нутаг улам холдож байгаа юм байна. Түүнчлэн сүүлийн үеийн уур амьсгалын өөрчлөлт малчдын улирлын нүүдлийн шинж байдалд нөлөөлж байгаа нь бас шинэ хүндрэлийг авчирсан байна.

Байнгын хаяггүй малчин өрхүүдийг судалгаанд хамруулах нь тийм ч амар биш ч энэ удаагийн судалгаагаар тогтоосон чухал асуудлуудын бас нэг асуудал нь өрхийн тэргүүнүүдийн 5 хувь нь бичиг үсэггүй гэх асуудал байсан байна.

Иймд бэлчээрийн даацыг хэрхэн яаж зохицуулах хүртээмжтэй байлгахын тулд төрийн бодлого хэрэгтэйг судлаачид хэлж байна.