Цар тахлаас улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад салбар болгон дор бүрнээ хичээж байгаа юм. Цар тахлын дараах энэ цаг үед бизнесийн салбарынхны тулгамдаж байгаа нэг асуудал бол гаалийн үйл ажиллагааг сайжруулах явдал болоод байна. Бизнес эрхлэгчид болон гаалийн байгууллага хоорондын үл ойлголцол өнөөг хүртэл оршсоор байгаа нь бизнесийн салбарын эргэлтийг удаашруулж байна гэж салбарын төлөөллүүд хэлсэн байна.
Гаалийн байгууллагын зүгээс улсын хилээр нэвтрүүлэх бараа тээврийг хянан шалгаж ажилладаг. Хилийн хяналтын хорио цээр нэмэгдсэн. Тэгэхээр гаалийн байгууллагын тавих хяналт өргөн цар хүрээтэй болсон гэсэн үг юм. Энэ үед гаалийн байгууллага бүрдүүлэлтээ цахим болгосон байна. Аль болох бүх боломжит үйлчилгээг цахимд шилжүүлэхээр зорьж ажиллаж байгаа нь иргэдэд асуудал дагуулсан байна. Иймд бизнес эрхлэгчид гаалийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
Харин гаалийн байгууллагын зүгээс цар тахлын нөлөөллөөс болоод бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадавх буурсантай холбоотойгоор бараагаа түргэн шуурхай авч чадахгүй болдог. Үүнээс үүдэн ачаа бөөгнөрч, түгжрэл үүсэх, цаашлаад гадаад худалдаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай болоод байгааг хэлсэн байна. Мөн иргэдийн бараа бүтэгдэхүүнийг түргэн шуурхай эргэлдэх дараагийн гаргалгаа бол жолоочгүй тээвэр гэдгийг онцолсон байна.
Гаалийн байгууллага болон иргэдийн дунд үүсдэг асуудлыг багасгахаар гаалийн ерөнхий газраас ажиллаж байгаа юм. Мөн цар тахлын үед болон одоо тулгарч байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаар салбарынхан бизнес эрхлэгчдээс санал авсаар байгаа гэлээ.