Арилжааны банк иргэдээс суутгасан зээлийн  шимтгэлийг хэрхэн юунд зарцуулснаа нотолж чаддаггүй

Арилжааны банк зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх шимтгэлийг зээлдэгчээс авдаг. Тэгвэл үүнийг хууль зөрчсөн, зээлдэгчийн эрх ашгийг илт зөрчсөн, ямар ч үндэслэлгүйгээр 1 хувийн шимтгэл гэж тогтоож, суутган авдаг гэж үзэж иргэн шүүхэд хандсан байна. Тэгвэл дээд шүүх тэрхүү иргэний нэхэмжлэлийг хэлэлцээд шимтгэлийг буцаан гаргуулж нэхэмжлэгч тал буюу иргэнд олгохоор шийдвэрлэсэн байна.

Арилжааны банк иргэдээс суутгасан зээлийн  шимтгэлийг хэрхэн юунд зарцуулснаа нотолж чаддаггүй. Тиймээс Голомт банканд гомдол гаргагч иргэн тухайн асуудлаар шүүхээр заргалдаж 600 орчим мянган төгрөгийн шимтгэлийг буцаан авч чадсан байна. Харин Дээд шүүхээс хагас жилийн дотор хоёр өөр шийдвэр гаргасан төдийгүй хөөн хэлэлцэх хугацааг арваас гурван жил болгон бууруулжээ. Дээд шүүхээс иргэний хууль, зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хуулиар “зээлийн хүү” гэдэг нь “мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу “үнэ” байдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүд  “шимтгэл” багтдаггүй. Түүнчлэн “зээлийн бодит өртөг” гэдэгт хүү, шимтгэл, хураамж, бусад нэмэлт зардал байдаг бөгөөд зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзсэн байна.

Банк болоод банк бүхий байгууллагын тухай 830 гаруй хууль байдаг. Үүний 120 гаруй заалтад шимтгэлийн талаар тусгасан байдаг хэрэв иргэд тухайн зээлээс шимтгэл төлөхгүй бол зээлийн хүү өндөр тооцогдох юм байна. Монгол улсын Дээд шүүхээс зээлийн шимтгэл үндэслэлтэй бодит зардалд нийцсэн байх ёстой гэх шийдвэрийг ийнхүү гаргалаа.