Шатахуун түгээх станцууд зөвхөн гэрээт байгууллагуудад шатахуун худалдаалж байна

Улсын хэмжээнд дизель түлшний 30 хоногийн нөөцтэй байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлсэн. Гэвч зарим шатахуун түгээх станцууд дизель түлш худалдаалахгүй байгаа нь иргэдийн ажилд хүндрэл учруулж байна.

Зарим шатахуун түгээх станцууд дизель түлш худалдаалахгүй байгаа учраас иргэдийн ажил саатаж машин техникүүд нь явахгүй доголдол үүссэн байна. Харин дизель түлш худалдаалж байгаа зарим станцууд зөвхөн гэрээтэй байгууллагуудын авто машиныг дизель түлшээр хангаж байна.

Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамнаас 30 орчим хоногийн нөөцтэй байгааг мэдээлсэн. Гэвч бодит байдалд хомсдол үүссэн зохицуулалт хийх шаардлагатай гэдгийг Эдийн засаг хөгжлийн сайд хэлж байна.

Шатахуун түгээх станцууд иргэдэд түлш түгээхгүй зөвхөн гэрээт байгууллагуудад шатахуун худалдаалж байгаа нь өрсөлдөөний хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.