1990-ээд оны жагсаал цуглааны үр дүнд нийгмийн тогтолцоо, дэглэмийг бүхэлд нь өөрчилж байсан

1990-ээд оны жагсаал, цуглаан нь нийгмийн дэглэм, тогтолцоог бүхэлд нь өөрчилж байсан. Үүнээс хойш 2020 оныг хүртэл ихэвчлэн сөрөг хүчний намыг эсэргүүцэн жагсаал, цуглааныг зохион байгуулдаг байжээ. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд иргэд Төр Засгийн үйл ажиллагааг хурцаар шүүмжилж, зорилгоосоо хазайхгүй өөрсдийн дуу хоолойгоо хүргэж сурсан буюу жагсаал цуглааныг үр дүнтэйгээр зохион байгуулж чаддаг болсон гэж судлаачид үзэж байна.

Монгол улсад зохион байгуулагдсан анхны Ардчилсан цуглаан нь 1989 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн Ард Аюушийн талбайд болж байсан. Энэ цуглаанаар МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчоог огцрохыг шаардсан түүхтэй. Улмаар 1990-ээд оны жагсаал цуглааны үр дүнд нийгмийн тогтолцоо, дэглэм бүхэлдээ өөрчлөгдсөн юм.

Мөн 2019 оны өвөл МАНАН дэглэмийн эсрэг жагсаал өрнөсөн. Энэ жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын нэр бүхий таван гишүүн тухайн үеийн УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг суудлаас нь огцруулснаар өндөрлөж байсан.

Энэ мэт жагсаал цуглаан бүр өөр өөрийн онцлог дүр төрхтэй байдаг. Ихэвчлэн Төр Засгийн бодлогыг шүүмжилж жагсдаг боловч нөгөө талаар бодлого шийдвэрийг илүү сайжруулах талаар иргэд өөрийн дуу хоолойгоо хүргэх явдал юм. Тиймээс нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгэлгүй тодорхой шийдэлд хүрсэн жагсаал, цуглааныг зохион байгуулах нь чухал юм.