Нүүдэлчин Монголчуудын агсарга бүсийг олон улсад Археологийн судалгаагаар судалдаг. Судалгаагаар агсарга бүсийг хүрлийн үе буюу 4500 орчим жилийн тэртээгээс Монгол нутагт амьдарч байсан нүүдэлчид хэрэглэж ирсэн нь тогтоогдсон байна. Тэгвэл Монголын Үндэсний музей анх удаа “Нүүдэлчдийн Агсарга бүс” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ.
Мандах төрийн малгай
Тэгш төрийн дээл
Бүтэх төрийн бүс
Хаан төрийн хантааз
Түших төрийн гутал
Монгол угсаатны дээл хувцас нь үндэстний онцлогийг тодорхойлдог соёлын үзүүлэлтийн нэг. Тэр дундаа агсарга бүсийг одоогоос 4000-4500 жилийн өмнө Монгол нутагт амьдарч байсан нүүдэлчид хэрэглэж байсан нь археологийн судалгаагаар илэрчээ. Бүсний аралд олон төрлийн амьтны дүр хээ угалз дүрслэгдсэн байдаг нь эртний нүүдэлчдийн гоо зүйн илэрхийлэл, түүх соёлын үнэт өв гэж үздэг байна. Мөн нүүдэлчин Монголчууд бүсийг зөвхөн хувцас хэрэглэл бус ахуй амьдралдаа чухал хэрэгцээгээ болгож иржээ.
Түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдээгүй судалгааг археологийн шинжлэх ухаанаар судалдаг. Тэгвэл нүүдэлчдийн агсарга бүсийг археологийн шинжлэх ухаанаар судалдаг байна. Судалгаагаар нүүдэлчдийн агсаргын уламжлалд 3000 гаруй жилийн хугацаанд өөрчлөлт гаралгүй XX зууны үетэй залгасан гэж үзжээ. Мөн агсарга бүсний судалгаагаар анх удаа нэгдсэн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаа нь онцлог байна.
Нүүдэлчдийн агсарга бүс эрдэм шинжилгээний хурлаас каталог ном гарах юм байна. Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөг, хувь цуглуулагчдын цуглуулгад хадгалж буй асгарга бүстэй холбогдох үзмэрүүдийг дэглэн тусгай үзэсгэлэн нээжээ.