Иргэд зөрүүтэй мэдээллийг засуулахын тулд олон байгууллагад хандах нь хүндрэлтэй байна

Халамжийн систем болон E-MONGOLIA цахим системд айл өрхүүдийн , хүүхдийн тоо зөрүүтэй, эд хөрөнгийн бүртгэл нь өөрчлөгдөж нэг өрхөд 4-5 автомашин бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө нь хасагдсан, нэмэгдсэн зэрэг алдаанууд гарсан. Иргэд энэхүү зөрүүтэй мэдээллийг засуулахаар хороо, Авто тээврийн Үндэсний төв зэрэг газруудад очсон ч асуудлаа бүрэн шийдвэрлүүлж чадалгүй олон байгууллагуудад хандах шаардлага үүсжээ. Харин эдгээр алдааг харьяа байгууллагуудад биеэр очин засуулах боломжтой ч бүрэн шийдэгдэж чадахгүй байна.

Иргэн мэдээлэл нь зөрүүтэй бол оршин сууж байгаа хорооныхоо Нийгмийн ажилтанд хандаж үнэн худал эсэхийг нь эхний ээлжид тулгалт хийж шалгах шалгана. Мөн Хорооноос зарим асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа тул дараагийн байгууллага буюу УБЕГ, АТҮТ зэрэгт шилжүүлэх юм.  

Өрхийн мэдээллийн сан буюу Хорооны Засаг дарга дээр байгаа мэдээллийг Улсын бүртгэлийн суурь мэдээлэлтэй уялдуулах зөрүүтэй байдлыг арилгах зэрэг  ажлуудыг хийхээр болжээ. Мөн иргэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ https://burtgel.gov.mn/ сайтаар шалгах боломжтой.

Иргэд хувийн мэдээллээ утсаар засуулах хүсэлт тавьдаг тэгвэл Улсын бүртгэлийн мэдээллийн санг хэн нэгэн этгээд шууд өөрчлөх боломжгүй бөгөөд нотлох баримтыг үндэслэн иргэд заавал өөрийн биеэр мэдээллээ шинэчлүүлэх  шаардлага гарч байгаа юм.