“Ковид-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хүрээнд 11 их наяд 201 тэрбум төгрөг зарцуулсан

Өнгөрсөн 12-р сард Засгийн газраас Монгол улсын Шадар сайдад “Ковид-19”-ийн халдварын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болоод төсөл хөтөлбөрийн төсвийн зарцуулалтын тайланг 12-р сард багтаан танилцуулах үүргийг өгсөн.

Өнгөрсөн долоо хоногт УОК болон холбогдох байгууллагууд төсвийн зарцуулалтын тайланг танилцуулсан. Цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд Монгол улс 11 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Иргэдийн орлогыг хамгаалах хөтөлбөр болон эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд 6.7 их наяд төгрөгийг зарцуулсан бол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрт 1 их наяд 165 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Цар тахлын үеэр олон улсын байгууллага болон иргэд, аан-ээс өгсөн хандив, хөрөнгийн тайлангийн ил тод байдлыг хангах шаардлагатай гэж Үндэсний аудитын газраас зөвлөжээ.