Монголын эмэгтэйчүүдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих холбооноос хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн боловсрол эрэгтэйчүүдийнхээс өндөр боловч ажил эрхлэлтийн түвшин доогуур байгаа нь тогтоогджээ. Мөн эмэгтэйчүүд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахад цалин хөлс бага, хүүхдээ өсгөх, хөгшдөө асрах зэргээр олон асуудал, бэрхшээлүүд тулгардаг байна.
Монголын нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Эмэгтэйчүүд боловсролын хувьд эрэгтэйчүүдээс өндөр хэр нь хөдөлмөр эрхлэлтийн хувьд доогуур байсаар иржээ. Мөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаа эмэгтэйчүүд олон төрлийн ялгаварлан гадуурхалтад өртдөг байна. Тухайлбал удирдах албан тушаалтанд дарамтлуулах, цалин хөлс урамшууллаас хасагдах, бага насны хүүхэдтэй гэж ад үзэгдэх зэрэг олон талын дарамт шахалтад өртдөг болох нь судалгаагаар нотлогджээ.
Тэгвэл зарим эмэгтэйчүүд өндөр боловсрол эзэмшсэн хэдий ч ар гэрийн нөхцөл байдал цалин хөлсний тэгш бус хуваарилалт зэргээс шалтгаалан эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа талаараа ярьж байна.
Эмэгтэйчүүд хөдөлмөр эрхэлж чадахгүйгээс шалтгаалж дараах дараах сөрөг үр дагаврууд үүсдэг байна. Үүнд:
- Боловсролын зөрүү цалингийн ялгаа
- Гэр бүлийн хүчирхийлэл
- Ажлын байрны дарамт
- Гэр бүлийнхэндээ хүчирхийлэл дарамт болох
- Хувь хүний орон зайгүй болох
Цаашид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд ажлын цагийг уян хатан болгох, зайнаас ажиллах боломжийг бүрдүүлэх цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх цагийн хуваарийг өөрчлөх зэрэг арга хэмжээнүүд авах нэн шаардлагатай байгаа юм: