Европын холбооноос Монгол улсын ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 11 сая Еврогийн санхүүжилт олгоно

Европын сэргээн босголт, Хөгжлийн банк нь Монгол улсад эрсдэлд тэсвэртэй ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байна. Тус хөтөлбөр нь Азийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжих ба нийт 5 жилийн хугацаанд 11 сая еврогийн санхүүжилттэйгээр  Монголын ЖДҮ-үүдэд техникийн тусламж үзүүлэн санхүүжилт олгож, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллах юм байна.

Эрсдэлд тэсвэртэй ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 6 сая еврог нь арилжааны банкны эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар жижиг дунд үйлдвэрүүдэд зээл олгоно. Харин 5 сая еврогоор мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх бол үлдсэн 1 сая еврог төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд зарцуулахаар болсон байна.

Жижиг дунд үйлдвэр нь тухайн улсын эдийн засагт чухал үүрэгтэй байдаг. Ялангуяа, байгальд ээлтэй эдийн засагт жижиг дунд үйлдвэрийн оролцоог дэмжих, дижитал хөгжилд шилжүүлэх нь ач холбогдолтой байдаг талаар салбарынхан тайлбарлаж байна.

Засгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх бодлогын хүрээнд Монголбанктай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоог хангахад төвлөрч ажиллан, 100 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч нарт үр нөлөө бүхий үйл ажиллагааг хүргэж, энэ төсөл амжилттай үргэлжилж байна.