НҮБ-ыг мэдээлснээр ирэх таван жилд цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жилүүд тохиох төлөвтэй байгааг анхааруулжээ

НҮБ-ыг мэдээлснээр ирэх таван жилд цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жилүүд тохиох төлөвтэй байгааг анхааруулжээ. Энэ нь дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод саад тотгор болно гэж цаг уурчид үзэж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд өгөөд байгаа үүрэг амлалтууд нь температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих ёстой юм. Уг амлалтад хүрэхийн тулд улс орнууд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2010 оны түвшнээс 45 хувиар бууруулах шаардлагатай байгаа. Харин одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр 2030 он гэхэд 10 хувиар л буурах тооцоолол гарсан байна. Тэгвэл НҮБ-ын мэдээлснээр хүлэмжийн хий болон “Эль-Нино” хэмээх байгалийн үзэгдлийн нөлөө нь 2023-2027 онд агаарын температурыг өсгөх төлөвтэй байна. “Эль-Нино нь дэлхийн олон бүс нутагт цаг уурын эрс тэс үзэгдлийг бий болгодог байгалийн үзэгдэл гэж тодорхойлжээ. Энэ сарын 22-ноос 6-р сарын 2-ны өдрүүдэд болох Дэлхийн цаг уурын конгресс зохион байгуулагдах тов зарлагджээ. Үүнтэй холбогдуулан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход дэмжлэг үзүүлэхийн тулд цаг агаар, цаг уурын үйлчилгээнүүдийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэнэ. НҮБ-ын цаг уурчдын тооцоолсноор 2023-2027 онд дэлхийн температур 1850-1900 оны дундаж суурь үзүүлэлтээс цельсийн 1.1-1.8 хэмээр халуун байх төлөвтэй байна. 2022 онд дэлхийн температур уг дунджаас цельсийн 1.15 хэмээр нэмэгдэж байсан бол 2015-2022 он түүхэн дэх хамгийн халуун жилүүд болж, улмаар 2016 он хамгийн халуун, дулаан жил болж бүртгэгджээ.