Хүүхэд сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байгаа авто машины ачаалал нь нийслэлийн автозамын түгжрэлд 25 хувиар нөлөөлдөг
Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байгаа авто машины ачаалал нийслэлийн авто замын түгжрэлд 25 хувиар нөлөөлдөг байна. Энэ байдлыг бууруулахын тулд жил бүр хамран сургах тойрогт хүүхдийг сургуульд хамруулах нь чухал байгаа юм

Сүүлийн жилүүдэд хамрах тойргийн сургууль, цэцэрлэгт хүүхдийг хамруулж чадаж байгаа ч сургалтын орчин чанараас шалтгаалж хотын төврүү хүүхдээ хүргэж өгсөнөөр замын ачааллыг нэмэх асуудал багасахгүй байна. Сургууль, цэцэрлэгийн амралт тэр дундаа урт хугацааны амралт нь Нийслэлийн замын ачааллын бууруулдаг. Өөрөөр хэлбэл, хотын захаас төв хэсэг рүү хүүхдээ зөөдгөөс шалтгаалж замын ачаалал багагүй хувиар нэмэгддэг гэсэн үг. Тиймээс хүүхдийг тойргийн системээр сургууль, цэцэрлэгт хамруулах нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах нэг шийдэл болно.Энэ хичээлийн жилд ЕБС-ийн 20.000 гаруй хүүхэд цахимаар хичээллэж байна. Хүүхдүүдийг хамран сургах тойрог буюу гэрийнх нь ойр ойрчимд сургууль, цэцэрлэгт нь хамруулах шаардлагатай байгаа юм. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлэн хотын зах хэсэгт ахлах сургуулиудыг байгуулах мөн дараа жилээс эхлэн гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг хотын зах хэсэгт байгуулах зэргээр ажиллах юм байна. Мөн цахимаар энэ жил 20.000 гаруй хүүхэд хичээллэж байна. Харин цэцэрлэгийн хүүхдүүдийг хамрах тойрогт нь сургахын тулд хувийн өмчийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг тооцон олгож элсүүлж байгаа. Үүнтэй холбооотойгоор тойргийн бус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэх тоо багассан байна. Тухайн хувийн цэцэрлэг 1 сая хүртэлх төлбөртэй бол төрөөс 100 хувь гаргана. 5 сая хүртэлх төлбөртэй бол 60 хувийг нь харин 10 саяас дээш төлбөртэй бол эцэг, эхчүүд өөрсдөө цэцэрлэгийн сургалтын төлбөрийг нь төлөх зохицуулалттай байгаа юм.