ААН-үүд 50 хүртэлх метр талбайдаа цэвэрлэгээ хийх журамтай ч хэрэгждэггүй
Аж ахуй нэгж байгууллага хүний эрүүл мэнд болон байгаль орчинд хог хаягдлаас үзүүлэх нөлөөллийг бууруулах, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах шаардлагатай байдаг.  Иймд байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 хүртэлх метр талбайг тохижуулах цэвэрлэгээ хийх тухай хог хаягдлын тухай хуулинд заасан байдаг ч хэрэгждэггүй байна.

Хүйтний улирал эхэлж замын хальтиргаа гулгаа ихэссээр байна. Иймд байгууллагууд өөрийн эзэмшлийн зам, гаднах талбайн цэвэрлэгээг тогтмол хийж цас мөсөө тухай бүрт нь арилгах, хальтиргаа гулгаанаас сэргийлж иргэдийн зорчих аюулгүй орчинг бүрдүүлэх  журмыг мөрдөх шаардлагатай байдаг юм. Тэгвэл зарим аж ахуй нэгжүүд энэхүү журмыг мөрдөхгүй байгаа нь тохижилт үйлчилгээний ажилтануудад ачаалал нэмэхээс гадна иргэдэд хүндрэл учруулсаар байна. Цаашид хүйтний эрч чангарч цас ихээр орох тул байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 хүртлэх метр талбайг цэвэрлэж хальтиргаа гулгаанаас сэргийлэх шаардлагатай байгаа юм. Иймд   байгууллага нь цэвэрлэгээг заасан хугацаанд хийгээгүй улмаас иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тус гэмтлийг зургаар баталгаажуулан тухайн байгууллагаас хохиролоо барагдуулж болох юм байна.