Дэлхийн олон улс агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор хийн түлш рүү шилжсээр байгаа. Тухайлбал, Солонгос улс 1980 оноос байгалийн шингэрүүлсэн хийн түлшийг ашиглаж эхэлсэн. Сүүлийн үед хийн түлшийг төвлөрсөн халаалтын системд холбон ажиллаж байгаагаас гадна Солонгос улсын нийт ард иргэдийн 98 хувь нь хийн түлшийг ашиглаж байна. Мөн хийн түлштэй холбоотой ослын 40-өөс дээш хувь нь иргэдийн болон хийн түлшийг нийлүүлж байгаа газрын болгоомжгүй байдлаас шалтгаалдаг юм байна. Тиймээс хийн түлшийн хэрэглээ, аюул ослын үед хариу арга хэмжээ авах талаар иргэдийг мэдлэгжүүлэх нь богино хугацааны агаарын бохирдлоос салах шийдэл юм байна. Харин манай улсад энэ талаарх чиглэлийн үйл ажиллагаа думтаг байгаа юм.
Одоогоор манай улсын хувьд ч мөн газ буюу хийн цэвэр түлшээр халаалт дулаанаа шийдэж, агаарын бохирдлоос ангижирах бүрэн боломж байгаа төдийгүй хууль эрхзүйн орчин бүрдсэн гэж үздэг. 2022 оны 4-р сард агаарын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд халаалт, дулаанаа хийн түлшээр шийдсэн айл өрхөд урамшуулал олгоно гэсэн зохицуулалт хүртэл байдаг юм. Хийн түлшээр дулаанаа шийдэж байгаа айл өрх нэмэгдсэнээр агаарын бохирдол тэр хэрээр буурна. Энэ бол агаарын бохирдлоос салах хамгийн богино хугацааны шийдлийн нэг гэдгийг холбогдох албан тушаалтнууд мөн иргэдийн зүгээс ч үзэж байна.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шат шатны төлөөллүүд байр сууриа илэрхийлж байна. Мөн иргэдийн зүгээс ч агаарын бохирдлоос хурдан салж, эрүүл орчинд амьдрах хүсэлтэй байгаагагаа удирдлагуудын өмнө хурцаар тавьсаар байгаа юм. Одоогоор нийслэл хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаа, 10-20 хувь нь автомашинаас үүдэлтэй байдаг юм.