Татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ сард багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. Уг хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтөөр иргэд болоод ААН-ын зүгээс нийтлэг тавьж байгаа санал нь татвар шимтгэлийн хувь хэмжээг бууруулах, нэмэгдсэн өртгийн албан татварын зөрүүтэй байдлыг арилгах зэрэг саналуудыг тусгасан нь гэдгийг өмнө нь ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуягийн зүгээс мэдэгдэж байсан. Тэгвэл татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ААН-үүдэд тулгамдаж байгаа асуудлыг бүрэн тусгасан уу гэдэг асуудал эргэлзээтэй байна.
Тэгвэл УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс НД-ын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цөөнгүй хуулийн төслүүдийг болосвруулж байгаа талаар мэдээлсэн. Энэхүү өөрчлөлтөөр 3 зүйл заалтыг өөрчлөх бөгөөд ажил олгогчоос авах шимтгэлийн хэмжээг багасгах мөн давхар гэрээгээр ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд шимтгэл төлөхгүй байх зэрэг өөрчлөлтийг оруулхаар төлөвлөсөн мөн хувь хүний орлогийн албан татварыг 10 хувиас 1 хувь болгон бууруулах тухай иргэн санал гаргаж 100 мянган гарын үсэг цуглуулсанаар уих-аас ажлын хэсэг гарч хуулийн төсөл боловсруулагдах юм.
Гэвч эдгээр хуулийн төслүүд энэ парламентаар хэлэлцэгдэх эсэх нь мөн эргэлзээтэй байгаа юм. Өнгөрөгч олон удаагийн парламентын түүхэнд ААН-үүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, НДШ-ийн хувь хэмжээг бууруулж иргэдийн гар дээр ирэх цалингын хэмжээг өсгөх утга бүхий хуулийн төслүүдийг олон удаа хэлэлцэж байсан ч, босго давж батлагдаж байсан тохиолдол цөөн. Учир нь эдгээр татвар шимтгэлийг бууруулбал тэтгэвэр тэтгэмж тавьж чадахгүй нөхцөлд хүрэх юм. Иймд нарийн судалгаа тооцоолол шаардалгатай байгааг зарим гишүүд онцолсон байна.
Ийнхүү татвар шимтгэлийг бууруулах асуудалд хууль тогтоогчдын төлөөлөл харилцан адилгүй байр суурийг илэрхийлж байсан юм. Мөн эдгээр хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцэгдэх асуудал олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.