Монгол улс 2.6 сая тонн нефть бүтээгдэхүүн хэрэглэдгийн 97 хувь нь А80, АИ92, дизель түлш байна. Үүнээс ердөө 2.6 хувь нь л агаарын хөлгийн түлш байдаг бөгөөд 100 хувь ОХУ-аас импортлож авдаг байна. Өнгөрөгч 2021 онд агаарын хөлгийн түлшний хэрэглээ 21 мянган тонн байсан бол 3 жилийн дотор 70 мянган тонны хэрэглээтэй болсон бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байгаа юм. Иймд түлшний нийлүүлэлтийн найдвартай байдлыг хангах зорилгоор ОХУ-тай “Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хэлэлцээр байгуулж, “Роснефьт айро”, “Эрчис ойл” компаниудын хувь нийлүүлсэн төрийн өмчийн агаарын хөлгийн түлш нийлүүлэх хамтарсан компани байгуулахаар заажээ. Мөн энэхүү гэрээ батлагдсан тохиолдолд 20 жилийн турш Монгол улс онгоцны түлшээ ОХУ-аас авах зэрэг заалтууд тусгагджээ.
Харин энэхүү хэлэлцээр хийгдсэнээр, үндэстний бие даасан байдал, эрх чөлөө, тусгаар тогтнолд нөлөө үзүүлнэ гэж зарим гишүүдийн зүгээс үзэж байсан юм. Мөн түүнчлэн УИХ дахь АН-ын бүлэг уг хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Харин МАН-ын бүлгийн зүгээс тус хэлэлцээрийн төсөлд бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах мөн Гадаад харилцааны яам болон аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэжээ.
Манай улс газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг олон жилийн турш хийж гүйцэтгэж байгаа. Улмаар ирэх 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Харин тус үйлдвэр ашиглалад орсноор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй гэх тооцоололтой байгаа юм. Харин хоёр улсын тус хэлэлцээрийн дутагдалтай байгаа түлшээ нийлүүлэх талаар гэрээнд нэмж тусгахаар төлөвлөжээ.
Энэхүү хэлэлцээрийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол, МАН-ын бүлгийн зүгээс сайжруулах шаардлагатай гэх чиглэлийг өгсөн байна.