The Apprentice гэж юу вэ?    The Apprentice Монголд

​     The Apprentice реалити шоу нэвтрүүлэг нь Америк улсад хамгийн анх 2004 онд NBC телевиз зохион байгуулж өдийг хүртэл үзэгчдийн хүртээл болсоор байгаа хамгийн амжилттай яваа бизнесийн реалити шоу нэвтрүүлэг юм. Тус нэвтрүүлэгт ирээдүйн шилдэг “Гүйцэтгэх захирал” болох хүсэл мөрөөдөлтэй залуус өөрсдийн ур чадвараа сорин өрсөлддөгөөрөө онцлогтой. 

Бизнесийн ертөнц цаг минутаар хэмжигдэн онож эсвэл алдаж болдог. 

​Реалити шоу нэврүүлгийн гол дүрүүд хэн байх бол?

 Тус реалити нэвтрүүлэгт оролцогчдоос гадна тэднийг удирдан чиглүүлэх Чэйрмэн хамгийн чухал байр суурьтай. Хүчирхэг, эрх мэдэл бүхий шилдэг бизнесмэн, тэрбумтантай түүний үнэнч хоёр зөвлөх хамтран дараагийн CEO-г хайдаг . Чэйрмэний үүргийг Америк улсад Donald trump, Arnold Schwarzenegger зэрэг дэлхийн хамгийн баян бизнесмэн улстөрчид гүйцэтгэдэг бол Англи улсад Lord Sugar нэрээр алдартай тэрбумтан одоог хүртэл тасралгүй нийт 15 цувралын туршид шоугаа үргэлжлүүлж байна.

  The Apprentice Mongolia шоу нэвтрүүлгийн хувьд “Монгол ТВ” телевизийн хамт олон тун удахгүй Монгол улсад анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. 

  The Apprentice Mongolia шоуны гол дүр болох “Чэйрмэн” –ээр Чулууны Ганхуяг тодорсон.

  Тэр бол Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага болох Хасбанк, мөн хөрөнгө оруулагч үндэстнийг бий болгох зорилготой Ард санхүүгийн нэгдэл, Улаанбаатар Глобал Шейперс нийгэмлэгийн үүсгэн байгуулагч. Монгол Улсын гүйцэтгэх захирлуудын клуб, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч Чэйрмэнээр ажиллахаар болсон нь хэдийнээ үзэгчдэд ил болж хүлээлт үүсгээд байгаа билээ.

   Мөн түүний удирдлага дор Монгол улсын бизнесийн зах зээл төдийгүй их бүтээн байгуулалтанд хүч нэмэрээ өргөж яваа чадварлаг боловсон хүчин болсон залуучууд сонгогдоод байна.

 

 

Нэвтрүүлэг ямар зарчим, үйл явцаар явагддаг вэ?

  Шоуны үйл явцын хувьд нэвтрүүлэгт оролцохоор шалгарсан оролцогчид дугаар бүрт 2 багт хуваагдан тэдний чадварыг сорих бизнесийн холбогдолтой 1 даалгаврыг биелүүлж, шинэ санаа, шийдлийг гаргаж хоорондоо өрсөлдөх болно. Даалгавар биелүүлэхийн өмнө тэд багийнхаа ахлагчийг томилж, тухайн даалгаврыг биелүүлэхэд хэрхэн ямар зохион байгуулалт, төлөвлөгөөний дагуу ажиллаж ялалтанд хүрэх арга тактикаа боловсруулж ажилдаа гарцгаах болно. 

Даалгаврын ялагчийг хэрхэн тодруулах вэ?

 Өрсөлдөөнд мэдээж нэг нь хожигдож, нөгөө нь хождог зарчимтай. Тиймээс даалгаврын төгсөлд мэдээж багуудын хэрхэн ажилласанаас шалтгаалан ялагч баг тодорно. Даалгаварын туршид “Зөвлөхүүд” Чэйрмэний нүд чих болж баг тус бүр хэрхэн ажиллаж байгааг хөндлөнгөөс ажиглан, дүгнэлтээ танилцуулах ба Чэйрмэнэцсийн шийдвэрийг гаргаж ялагчийг зарлах болно.

 Даалгаварт ялсан баг гайхалтай шагналыг хүртэх бол ялагдсан багаас нэг болон түүнээс дээш оролцогч хасагдах журмаар явагдана. 

 Өөр өөр үзэл бодолтой, өөрийн гэсэн баримталдаг зарчимтай, хүсэл тэмүүлэл дүүрэн, ялагч болохын төлөө өрсөлдөж буй залуус. 

 Тус шоу нэвтрүүлгийн оролцогчид хүндхэн даалгаваруудтай тулгарч бизнесийн арга ухаан, мэдлэг, багаар ажиллах, бусадтай харилцах, удирдан манлайлах гээд бүх л төрлийн чадваруудаа шавхан өрсөлдөх юм. Тэдний хувьд энэ сорилтонд оролцож буй нь амьдралд томоохон дэвшил авчрах сайхан боломжуудын нэг байх нь гарцаагүй юм.

 

Шоуны ялагчийг  ямар шагнал хүлээж байгаа бол?

 Хүнд шалгууруудыг даван туулж, бусдаас мэдлэг чадвар, бусдыг удирдан манлайлах зэрэг олон чадвараарааонцгойрч шалгарсан нэг оролцогч л шоуны ялагчаар тодрох болно. Харин шоуны ялагч Ард санхүүгийн нэгдлийн аль нэг салбар нэгжид жилийн 200 сая төгрөгийн цалин, урамшууллын гэрээтэйгээр гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллах хүндтэй шагналыг хүртэх юм.

  Ингээд дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгийг Монголын үзэгчид гэрээсээ тухлан сууж таалан соёрхох завшаант мөч хаяанд ойртож байна. The Apprentice Mongolia шоу нэвтрүүлэг нь энэ ням гараг буюу 12 дугаар сарын 13ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болно.

 Уншигч та бүхэн  “Монгол ТВ”  телевизээр “The Apprentice Mongolia”  бизнесийн реалити шоу нэвтрүүлгийг долоо хоног бүрийн ням гарагт хүлээн авч үзээрэй.