Галлагааны улирал эхэлсэн эдгээр өдрүүдэд агаарын бохирдол нэмэгддэг. Тэгвэл агаарын бохирдлын хэмжээ зарим дүүргүүдэд маш их бохирдолтой түвшинд хүрч байгаа бөгөөд агаарын чанарын индекс 500-гаас дээш гарч байна. Энэ нь хүний эрүүл мэндэд шууд сөрөг нөлөө үзүүлхүйц хэмжээ юм. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотой агаарын чанарын индекс байршилаас шалтгаалан хэвийнээс маш их бохирдолтой хэмжээнд хүрч байгаа юм. Тухайлбал 0-50 хооронд цэвэр, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 51-100-гийн хооронд хэвийн хэдий ч хэт мэдрэг хүмүүс эрүүл мэнддээ анхаарал тавих шаардлагатай болж эхэлдэг байна. Харин 101-200гийн хооронд бага бохирдолтой, 201-300 хооронд бохирдолтой, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө илэрч эхэлдэг бөгөөд амны хаалт зүүх зайлшгүй шаардлагатай байдаг байна. Харин 301-400 их бохирдолтой. 401-500 хооронд маш их бохирдолтой архаг хууч хүмүүс эмчийн хяналтад байх шаардлагатай хэмжээнд хүрдэг талаар байгаль орчин, аялал жуулчлалын яамны агаар,мн сайтад мэдээлжээ. Тэгвэл цагдаагийн ерөнхий газраас айл өрхүүдийн хашаанаас өнгөрсөн жил хэрэглэж байсан өнжмөл 1 тонн түүхий нүүрсийг илрүүлж дулааны станцад хүлээлгэн өгсөн. Харин айл өрхүүдийн хувьд энэ жил түүхий нүүрс зөрчил мэдээлэл илрээгүй талаар мэдээлжээ. Тэгвэл түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил дутагдал илрээгүй хэдий ч агаарын чанарын индекс их гарч байгаа шалтгааныг нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас агаарын чанарын судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан. Харин агаарын чанарын химийн бохирдуулагч хүхэрлэг хийн давхар исэл, азотын давхар исэл, угаарын хий, озоны хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгааг холбогдох байгууллагаас мэдээлсэн.
