Ромын пап лам Франциск Ирак улсад айлчиллаа

Ромын католик шашинтнуудын тэргүүн пап лам Франциск өнгөрөгч баасан гарагт Иракт айлчлан очсон бөгөөд үе үеийн пап лам нараас анх удаа тус улсын нутагт хөл тавьсан нь энэ юм. “Ковид-19”-ийн халдварын улмаас 15 сар Ватиканаас гараагүй байсан тэрбээр анхны гадаад айлчлалаа исламын шашинт Ирак улсаас эхэлж байгаа ч тус айлчлал хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байгаа юм. Пап лам Францискийн хувьд вирусийн халдвар авах, шашны экстремист үзэлтнүүдийн халдлагад өртөх болзошгүй аюул заналхийлж байгаа ч Иракын эрх баригчид түүний аюулгүй байдалд дээд зэргийн анхаарал тавьсан байна. Пап ламын гурван өдрийн айлчлал энэ даваа гарагаар дуусаж, байгаа бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд шиит шашинтнуудын оюун санааны удирдагч али ас-систанитай анх удаа уулзаж, исламын улс бүлэглэлийн дэглэм дор байхдаа харгислуулж, гадуурхагдаж байсан загалмайтнуудтай хамтдаа мөргөл үйлдсэн байна мөн тэрбээр исламын экстремистүүдийн эвдэлж, сүйтгэсэн зарим сүм хийдүүдийг адилсаж, үйл ажиллагааг нь сэргээхээр болжээ. 2003 онд Ану-ын цэрэг Иракт орох үед тус улсад 1.4 сая христийн шашинтан амьдарч байсан гэдэг ч энэ тоо 80 хувиар буурч 250 мянгад хүрсэн байна.